2023.07.10
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт
Дархан-Уул аймгийн ОБГ-т техник хэрэгсэл хүлээлгэн өглөө
Улсын хэмжээнд нүүрлээд буй үерийн нөхцөл байдал нь Хараа гол усны түвшинг нэмэгдүүлж эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа билээ. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр сонгогдсон тойрог болох Дархан-Уул аймагт ажиллаж байна. Тэрээр үер, усны байдалтай холбогдуулан Дархан-Уул аймгийн ОБГ-ын даргын мэдээллийг сонсож, нөхцөл байдалтай танилцлаа.
Тус аймагт нэн тэргүүнд далан шуудуу барих, аврах ажилчдын хувцас, техник хэрэгслийг сайжруулах шаардлага тулгарсан байна. Энэ хүрээнд аймгийн ОБГ-т SM950 ковш, туулах чадвар сайтай Land cruiser 78 маркийн авто машин, авран хамгаалах ажилчдад 250 ширхэг хос гутал зэрэг техник, хэрэгслийг Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн Г.Дамдинням нарын хамтаар шийдвэрлүүлэн өнөөдөр гардуулан өглөө.
Цаашид учирсан хохирлыг бодитой тооцож, барагдуулах чиглэлд ажиллах, үерийн дараа дагаж үүсэх өвчлөл зэрэг эрсдэлийг тооцож шуурхай арга хэмжээ авах, онцгой байдлын албаны ажиллах хүчин, техник хэрэгслийг бэхжүүлэх чиглэлд улсын болон орон нутгийн төсөвт тодорхой хөрөнгийг тусгуулж ажиллах, үер ус, цас шуурга, газар хөдлөлт гэх мэт байгалийн гамшгийн эрсдэлийг тооцож хариу арга хэмжээ авах тал дээр онцгой анхаарч ажиллах шаардлагатай тухай аймгийн болон ОБГ-ын удирдлагуудтай ярилцжээ.
ШИНЭ МЭДЭЭ
Ажлын тайлан - Ахмадын хөгжлийн төв
2024.05.09
СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН СУМ
2024.05.06
Төв аймгийн Батсүмбэр сумын иргэдтэй уулзлаа
2024.04.22