МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Х.Ганхуяг: Барилга, орон сууцыг зураг төслийг дагуу хийх процессыг нь хуульчилж өгөх шаардлагатай байна
2023.08.22
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Х.Ганхуяг: Барилга, орон сууцыг зураг төслийг дагуу хийх процессыг нь хуульчилж өгөх шаардлагатай байна

Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар ажлаа авснаас хойших 1000 орчим хоногт хийсэн ажлаа тайлагнаж, Улаанбаатар хотын эрх зүйн байдал, хот төлөлвлөлт, стандартчлал, төсөв санхүүтэй холбоотой үндсэн 5 багц сэдийн хүрээнд нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүдтэй зөвлөлдөж, гарц, шийдлийн талаар ярилцсан юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг нийслэлийн барилга төлөвлөлтийн норм, стандарт, чанарын асуудлыг онцгойлон хөдлөө. Тодруулбал, тэрбээр "Орон сууцыг худалдан борлуулахдаа эхлээд тохижилтоо хийснийхээ дараа орон сууцаа барьж худалддаг байх шаардлагатай юм. Процессын дараалал гэж бий шүү дээ. Манайхаас бусад хөгжингүй орнууд худалдах гэж буй хотхоныхоо тохижилтыг эхэлж хийдэг. Түүнийхээ дараа орон сууцаа барьж худалддаг. Гэтэл манайд бол зураг төслөөс нь харахад тохижилттой байдаг хэр нь яг очиж үзэнгүүт бетонон ширэнгэ болгочихсон байдаг. Тиймээс цаашид барилга барих, тохижуулах процессыг нь хуульчилж өгөх шаардлагатай" хэмээн мэдээлсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ