МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хонгор сумын Салхит баг спорт заалтай боллоо
2023.09.26
Орон нутгийн хөгжил

Хонгор сумын Салхит баг спорт заалтай боллоо

Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит багийн иргэдтэй уулзах уулзалт дээр тодорхой хэдэн зүйлүүдийг Улсын төсвийн хөрөнгөөр хийж өгөх хүсэлт гаргадаг. Үүний нэг нь 2023 оны 9-р сарын 23-ны өдөр нээлтээ хийсэн СПОРТ ОРДОН юм.Спорт хөгжиж байгаа газарт эрүүл амьдралын хэв маяг, эв нэгдэл байдаг. Спортын хүмүүжил бол өсвөр насныханд хамгийн чухал хүмүүжлийн төрөлд багтдаг.

Салхит бол Дархан-Уул аймгийн алслагдсан багийн нэг бөгөөд энд Монголын ирээдүйг хөтөлж явах хүүхэд залуучууд байгаа. Уг спорт ордны төсвийг Дархан-Уул аймгаас сонгогдсон гишүүд 2023 оны Улсын төсөвт 941 сая төгрөг тусгуулсан нь өнөөдөр бодит ажил болж хэрэгжин үүд хаалгаа нээж байгаад талархалтай байна.

ШИНЭ МЭДЭЭ