Жаргалсайхан

ХУНАН

Албан тушаал
Хүний эрхийн үндэсний комиссын дарга
Мэргэжил
Эрх зүйч
Салбар
Хууль, эрх зүй
Туршлага
17 жил
Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг сурталчлах, таниулах сургагч багш бэлтгэх сургалт эхэллээ
2023.09.27
Хүний эрх

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг сурталчлах, таниулах сургагч багш бэлтгэх сургалт эхэллээ

2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, хангах, сурталчлах, таниулахад дэмжлэг үзүүлэх чиг үүргийг Хүний эрхийн Үндэсний Комисс хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд хуулийг сурталчлах, таниулах хөтөлбөрийг Комисс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Бизнес ба хүний эрх” төслийн дэмжлэгтэйгээр эхлүүлээд байна.

Хөтөлбөрийн хүрээнд хүний халдашгүй чөлөөтэй байх, хувийн нууцаа хамгаалуулах эрх, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн талаар төрийн байгууллага болон хувийн хэвшил, иргэдэд зориулсан сургалтын гарын авлага, хэрэглэгдэхүүн, сурталчилгааны контент боловсруулах, сургагч багш бэлтгэх, сургалт явуулах чиглэлээр “PwC” ХХК-тай хамтран ажиллахаар харилцан тохиролцсон.

Энэ хүрээнд бизнесийн салбарын төлөөллөөс сургагч багш бэлтгэх сургалт /2023.09.26/ эхэллээ.

Хүний эрхийн Үндэсний Комиссын Хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн албан хаагчид, Улаанбаатар худалдааны танхим, Европын худалдааны танхим, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Ноос ноолуурын холбоо, Хүнсчдийн холбоо, Эрдэс баялаг, эмэгтэйчүүдийн холбоо, Цахим аюулгүй байдлын мэдээлэл удирдлагын төв, Хэвлэлийн хүрээлэн, “Траст Трейд”, “Ханбогд Кашмер”, “Ханбогд Кашмер” ХХК зэрэг хувийн хэвшлийн мэргэжлийн холбоод, бизнесийн салбарын төлөөлөл хамрагдаж буй уг сургалтыг ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд нээлээ.

Тэрбээр сургалтаас бэлтгэгдсэн сургагч багш нар хүний хувийн мэдээлэл хамгаалах чиглэлээр Комисстой урт хугацаанд, тогтвортой хамтран ажиллах үндэсний хэмжээний экспертүүд болох бүрэн боломжтойг онцлоод цахим орчинд иргэний хувийн мэдээллийг хамгаалах талаар хуримтлуулсан мэдлэг, туршлагаа харилцан хуваалцаж, тулгамдаж буй нийтлэг асуудал, тэдгээрийн оновчтой шийдлийг эрэлхийлсэн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд сургалтын ач холбогдол оршиж байгааг тодотголоо.

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн сургагч багш бэлтгэх тус сургалт:

  • Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн үзэл баримтлал
  • Хүний хувийн мэдээллээ хамгаалуулах эрх, түүний хамгаалал
  • Нийтийн мэдээлэл хариуцагч, нийтийн мэдээллийн ангилал, хүний хувийн мэдээллийн уялдаа
  • Хүний хувийн мэдээлэл хамгаалахад баримтлах зарчим
  • Төрийн байгууллага хүний хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах
  • Мэдээллийн эзний эрх болон мэдээлэл хүлээн авах эрх
  • Хүний хувийн мэдээлэл хамгаалахтай холбоотой гарсан гомдол шийдвэрлэх механизм, хүлээлгэх хариуцлага, төрийн байгууллагын оролцоо
  • Мэдээлэл хариуцагчийн үүрэг, төрийн байгууллагаас хэрэгжүүлэх арга хэмжээ сэдвийн хүрээнд явагдаж байна.

ШИНЭ МЭДЭЭ