МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.10.05
Эдийн засаг, Худалдаа

Б.Баттөмөр: Өндөр инфляцтай байхад ядуурал буурахгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.05/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Бидэнд өрийн дарамтгүй, өсөлттэй, өгөөжтэй эдийн засгийн өсөлт хэрэгтэй. Эдийн засгийн өсөлтөд мөнгөний бодлого асар их нөлөөтэй. Төсвийн бодлого, мөнгөний бодлого уялдаатай байх ёстой. Үүнийг хэрхэн тооцож байна. Инфляцыг 6 хувьд гэж тооцсон байна. Төсөв 5 их наядаар илүү байгаа. Бодит тооцоолол мөн үү. Инфляц одоо 10 хувьтай байна. 2022 оны жилийн эцсийн статистикээр 14 хувь байсан.ханшны уналт 20 хувь байсан. Бодит эдийн засаг иргэдийн халааснаас 4,4 их наяд төгрөг суйлжээ. Гурван жилийн хугацаанд 14 ихнаяд төгрөг суйлчихсан байна. Энэ нь хадгаламж болох харилцахаас. Үүнээс болж ядуурал өсөж байна.

Инфляцтай тэмцэх энэ асуудал бол манай улсын нэгдүгээр асуудал. Үүн дотор банкнаас гадна төсвийн бодлого хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар ядуу гэж байгаа 28 хувь, ядуурах магадлалтай 15 ингээд 42 хувь нь ядуурсан байна. Ийм өндөр инфляцтай байхад ядуурал буурахгүй. Цалин нэмдэг инфляц өсдөг, Инфляц барааны өсөлт,үнийн өсөлтинфляц, ханшийн өсөлт инфляц ийм чөтгөрийн тойрогт орчихжээ. Үүнийг яаж харж, тооцоолж байна.

Банкны хуульд өөрчлөлт оруулсан. Он дуустал хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлэх гэж байна.Бодлогын хүү 13 хувь,банкны бодит хүү 16,4 хувь. Энэ маань инфляцад эерэг нөлөө үзүүлж байгаа ч, хөгжилд сөрөг нөлөө үлүүлж байна. Аль алийн бодолцсон Гибрид бодлого гэж бий. үүнийг бодож байна уу. Төлбөрийн тэнцлийг хэрхэн харж байна.

Түүний асуултад Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ