Жаргалсайхан

ХУНАН

Албан тушаал
Хүний эрхийн үндэсний комиссын дарга
Мэргэжил
Эрх зүйч
Салбар
Хууль, эрх зүй
Туршлага
17 жил
Нийслэлийн Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газарт хяналт шалгалт хийлээ
2023.10.11
Хүний эрх

Нийслэлийн Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газарт хяналт шалгалт хийлээ

Иргэнээс ирүүлсэн гомдлын мөрөөр Нийслэлийн Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчдын хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн харилцаанд дарамт хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрх болон Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтэд Комиссын гишүүн Х.Мөнхзулаар ахлуулсан ажлын хэсэг 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хяналт шалгалт зохион байгууллаа.

Хяналт шалгалтын хүрээнд байгууллагын хэмжээнд мөрдөгдөж буй хөдөлмөрийн харилцааг зохицуулж буй дүрэм журамд хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийх, нийт албан хаагчдын хөдөлмөрлөх орчин нөхцөлийг үнэлэх, аливаа хэлбэрийн дарамт хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтад өртөж буй эсэхийг шалгахын зэрэгцээ байгууллагын Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасан ажил олгогчийн үүрэг хэрхэн хэрэгжиж байгаад үнэлэлт дүгнэлт өгөх юм.

Хяналт шалгалтын дүнг эцэслэн Нийслэлийн Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газар болон гомдол гаргагчид хариуг хүргүүлэх болно. Ажлын хэсэгт Гомдол, мэдээлэл шалгах хэлтсийн дарга Г.Ууганбаатар, референт Д.Намжилсүрэн, Д.Ариунбилэг, С.Мөнх-Эрдэнэ, мэргэжилтэн Б.Тэргэл нар ажиллалаа.

ШИНЭ МЭДЭЭ