Жаргалсайхан

ХУНАН

Албан тушаал
Хүний эрхийн үндэсний комиссын дарга
Мэргэжил
Эрх зүйч
Салбар
Хууль, эрх зүй
Туршлага
17 жил
Хүний эрхийн талаарх кино хэлэлцүүлэг зохион байгуулна
2023.10.30
Хүний эрх

Хүний эрхийн талаарх кино хэлэлцүүлэг зохион байгуулна

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Д.Сүнжид Нидерландын Хаант Улсын Бээжин дэх Элчин сайдын яамны Улс төрийн нэгдүгээр нарийн бичгийн дарга Десирэ Оофт, Монгол Улсад суугаа Өргөмжит Консул Б.Дэлгэрмааг 2023 оны 10 дугаар сарын 26-нд хүлээн авч уулзлаа.

Элчин сайдын яамнаас хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хүний эрхийн боловсролыг сурталчлах, түгээх хүрээнд тухайлсан улс орныг сонгож, хүний эрхийн чиглэлээр бүтээсэн киног нийтийн хүртээл болгож, улмаар кино хэлэлцүүлэг зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ жилийн хувьд Монгол Улс болон БНХАУ-ыг сонгосон бөгөөд ингэхдээ ЛГБТ хүний эрхийг хамгаалах, олон нийтэд зөвөөр таниулах зорилгоор бүтээсэн “Mama Bears” киног манай улсад гаргахаар төлөвлөсөн байна.

Уг ажлыг зохион байгуулах, хүний эрхийн боловсрол түгээхэд ХЭҮК дэмжлэг үзүүлж, ажиллахыг хатагтай Десирэ Оофт уулзалтаар хүслээ.

Комиссын гишүүн Д.Сүнжид бүх талаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, хамтран ажиллахад бэлэн гээд урлагаар дамжуулж хүний эрхийн боловсролыг түгээж, сурталчлах нь үр дүнтэй арга гэдгийг тодотгож, Комисс энэ чиглэлд анхаарч ажиллаж байгааг тодотгов.

ШИНЭ МЭДЭЭ