МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.11.03
Барилга, Хот байгуулалт

Б.Баттөмөр: Нийслэлд буй 114 мянган нүхэн жорлонг хэрхэн шийдэх, шийдэл байна

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2023.11.03/ нэгдсэн хуралдаанаар "Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай" хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.

Уг асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Нийслэлийн удирдлагууд хийх гэж байгаа ажлаа иргэддээ сайн ойлгуулах хэрэгтэй. Зөвхөн хуулийн төсөл яригдаж байхад 27,000 төгрөгийн татвар яригдаж байна. Төлбөргүй зүйл хаана ч байхгүй. Энэ бол олон улсын жижиг, гэхдээ иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх талаар хаа, хаанаа анхаарч ажиллах ёстой. Нийслэлд 200 мянган өрх бий, 164 мянган яндан гээд аймшигтай тоо бий. Энэ бол олон жилийн бугшмал асуудлын үндэс. Үүнийг шийдэхээр ярьж байгаа. Цаашдаа хэрэн асуудалд хандах гэж.

Дагуул хотуудын асуудал яригдаж байсан, энэ юу болсон бэ? Гадны нэг хүн хэлсэн байдаг. Энэ түгжрэлийн нэг хэсэг нь тархины түгжрэл гэж. Соёлгүй жолооч, замын буруу төлөвлөлт, ёс зүйгүй жолооч нарын асуудал. Үүнийг хэрхэн шийдэх гэж байна. Нийслэлд буй 114 мянган нүхэн жорлонг хэрхэн шийдэх вэ? энэ бол хамгийн том асуудал.

Түүний асултад, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ