МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.11.10
Эрүүл мэнд

Б.Баттөмөр: Эмийн бодлогоо сайжруулах шаардлагатай байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.11.10/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

"Өнөөдөр монголын нийгмийн хамгийн эмзэг асуудлыг ярьж байна. Гадагшаа явж байгаа зардал замаа алдлаа. Солонгос, Тайланд, Турк улсуудад жилд 350-400 сая долларыг зарцуулж байна гэсэн судалгаа байдаг.  Хүний хийчихсэн юмыг монголд нутагшуулъя гэж байгаа, бид нар 30 жил л ярьж байна. Яагаад энийг 10 тэрбумын асуудал

Эдийн засгийн ШУ-ны нобелийн шагналтан хүний хэлсэн үг байдаг. "Ядуурлын хавх" гэж монгол дээр орчуулдаг. Энэ хавханд өвчлөөд дунд түвшний амьдралтай хүмүүс ядуурал руу ордог. Яагаад гэвэл өвчлөөд бүх юмаа зараад юу ч үгүй болоод ядуурал руу ордог. Энэ бол монголд байна 42,5 хувь нь ядууралд орох магадлалтай болчихсон. 

Сүүлийн үед хүүхдийн өвчлөл маш их ихсэж байна энэ ямар учир шалтгаан байна, энэ талаар судалж мэдсэн юм байна уу? Манайд  хорт хавдарын шинж чанар ямар байдаг юм, монголын онцлогтой хорт хавдар гэж байна уу? Яагаад элэг, ходоод, нойр булчирхайн хорт хавдраар өвчлөөд байна энэ талаар судалгаа байна уу?

Эмийн чанарын асуудлыг яах юм, чанар муутай хугацаа дууссан эмүүдийг авчирч байгаа ер нь эмийн бодлого цаашдаа ямар байх юм бэ? 

Улсын эмнэлэгүүдийн газруудыг  хүмүүс авчихсан байдаг юм байна энэ ямар судалгаа байна вэ?"

Түүний асуултад, ЭМ-ийн сайд С.Чинзориг хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ