2023.11.17
Хүний эрх
Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, сумдын ИТХ-ын дарга нар тэргүүтэй багийнхантай уулзлаа
Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, сумдын ИТХ-ын дарга нар тэргүүтэй багийнхантай уулзаж хэрэгжүүлж буй ажлууд, ирэх онд хийгдэхээр улсын төсөвт тусгасан ажлуудаа ярилцлаа.
Өмнөх онуудад ажлын байр, орлогын боломж, орон нутгийн чадавхи, дэд бүтцийн хөгжилд анхаарч байсан ёсоороо ирэх оны төсөвт зүүн талын сумдын авто замын зураг төсөл, багийн дарга, эмч нарын автомашин, аялал жуулчлалын гол зам дагуух үйлчилгээний цогцолбор гэх зэрэг ажлуудад илүүтэй анхаарснаа хэлж, анхаарах асуудлуудаа ярилцлаа.
Сум, багийнхаа иргэдийн итгэлийг авч, төрийн бодлого шийдвэрийг гарган амжилттай ажиллаж буй нийт төлөөлөгчиддаа амжилт хүсье.