2023.11.19
Орон нутгийн хөгжил
Б.Баттөмөр гишүүн тойрогтоо ажиллалаа
"Эмэгтэйчүүдийн Бриллиант клуб" ТТБ-ын бүсгүйчүүддээ баяр хүргэе.
Соёлын бүтээлч сар, ЖДҮ эрхлэгчдээ дэмжих ажлын хүрээнд Дархан-Уул аймгийн "Эмэгтэйчүүдийн бриллиант клуб" ТББ -аас зохион байгуулсан төвийн бүсийн урлаачдын дунд "УРАН ҮЙЛ 2023" үзэсгэлэнг манай ажлын албанаас дэмжин ажиллалаа.
Арга хэмжээнд ирж оролцсон Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Төв, Булган, Хөвсгөл аймгуудын үндэсний үйлдвэрлэгч нартаа ажлын амжилт хүсье.
АЙМГИЙН ҮЭ-ИЙН ХОЛБООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ
Дархан-Уул аймгийн Үйлдвэрчний Эвлэлийн холбоо нь эвлэлдэн нэгдсэн ҮЭ-ийн гишүүд, иргэд, хөдөлмөрчдийг төлөөлөн аймгийн Засаг дарга, Ажил олгогч эздийн холбоотой хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 3 талт хэлэлцээрийг байгуулан ажилладаг томоохон олон нийтийн байгууллага юм.
Үүний зэрэгцээ дэргэдээ 2017 оноос Хөдөлмөрийн сайдын тушаалаар батлагдсан “ХАБЭА сургалт явуулах, шалгалт авах журмын дагуу ХАБЭА ажилтныг мэргэшүүлэх сургалтын төвийг 7 дахь жилдээ тогтвортой ажиллуулж 360 гаруй иргэдэд мэргэжил олгосны зэрэгцээ тэдгээрийн 80 гаруй хувь нь ажлын байраар хангагджээ.Өнөөдөр аймгийн ҮЭ-ийн холбоо болон тус сургалтын үйл явцтай танилцаж, сургалтын үйл ажиллагаанд шаардлагатай дэлгэцийг хүлээлгэн өглөө.
Хонгор сумын малчид Дарханаас сонгогдсон УИХ-ын гишүүдэд Дархан- Шарын голын төмөр замын 42-р гарам дээр нүхэн гарц хийх талаар санал гаргаж бичгээр ирүүлсэн.Үүний дагуу шаардлагатай төсвийн асуудлыг шийдвэрлэж өгснөөр бетон хийцлэлтэй, 4 метрийн өргөнтэй, 3 метр өндөртэй нүхэн гарцтай боллоо. Отор нүүдэл, эрүүл мэнд, боловсролын болон төрийн бусад үйлчилгээг авахаар төв сууринг зорихдоо олон км тойрч цаг заваа их зарцуулдаг байсан иргэд ийнхүү товч замаар зорчих боломжтой боллоо.
Дархан-Уул аймгийн хамгийн олон сурагчидтай Оюуны Ирээдүй цогцолбор сургуулийн дэргэдэх автозамын явган хүний гарц хамгийн их хүүхэд зорчдог гарц байсан. Тус сургуулийн нэгэн сурагчийн зурсан гүүрэн гарцны зургийг орон нутгийн удирдлагууд олж харж ОН-ын төсөвт тусгасан нь ажил хэрэг болж байгаад сэтгэл өндөр байна. 3000 гаруй хүүхдийн эрүүл, аюулгүй зорчих боломж нэмэгдэж байгаад талархалтай байна.
ШИНЭ МЭДЭЭ
Ажлын тайлан - Ахмадын хөгжлийн төв
2024.05.09
СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН СУМ
2024.05.06
Төв аймгийн Батсүмбэр сумын иргэдтэй уулзлаа
2024.04.22