ЕАБХАБ-ын Ардчилсан институц, хүний эрхийн албаны дарга М.Мекаччиг хүлээн авч уулзлаа
Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Ардчилсан институц, хүний эрхийн албаны дарга М.Мекаччи, ахлах зөвлөх Фабризио Нава, зөвлөх Каролин Хаммер нарыг 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Ази-Номхон далайн бүс нутгийн Хүний эрхийн сургалт, судалгааны төв байгуулах тухай Комиссын санаачилга, “Хүний эрхийн үндэсний индекс” боловсруулах ажлын явц, хүний хувийн мэдээлэл хамгаалах асуудлаар ирэх 2024 онд хийх нээлттэй хяналт, шалгалт болон Комисст шинээр байгуулагдсан Хүний эрх хамгаалагч, Хүний хувийн мэдээлэл хамгаалах, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизм, түүний үр нөлөө, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо, хилийн менежментийн хөгжлийг хурдасгах зэрэг асуудлаар санал солилцлоо.
Түүнчлэн Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд хууль зүйн дүгнэлт хийх Комиссын саналыг ноён М.Мекаччи талархан хүлээн авч хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв.
Ташрамд дурдахад, Монгол Улс олон улсын харилцаа, аюулгүй байдал, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлыг хэлэлцэн, бодлого боловсруулж, хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй оролцдог ЕАБХАБ-ын Хамтын ажиллагааны түншээр 2004 онд нэгдэн орсноос хойш хүний эрхийг хангах, хамгаалах тогтолцоог бэхжүүлэх, хууль сахиулах, ардчиллыг хөгжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллаж байна.