Б.Энхбаяр: Нүүрсний сонсголыг таслан зогсоох гэсэн санаархал их байна
2023.12.07
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Б.Энхбаяр: Нүүрсний сонсголыг таслан зогсоох гэсэн санаархал их байна

УИХ-ын Хянан шалгах түр хорооны "Нүүрсний" гэх хэргийн нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр дараах байр суурийг илэрхийллээ. 

Тэрбээр "Б.Ганхуягийн ар гэрийн төлөөллийг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Төрийн ордонд оруулж, хэвлэл мэдээллийн зохион байгуулалттай акц хийсэн. Энэхүү сонсгол ашиггүй, зогсоох гэсэн сонирхлоо таслан зогсоох хэрэгтэй. Иймэрхүү ажлыг нүүрсчид идэвхтэй зохион байгуулж байгаа. УИХ-ын гишүүн Ш.Адьшаа хоёр дахь сонсгол дээр дуудагдана. Энэ асуудлыг нүүрсний хоёр дахь сонсголд гарч ирэх том нүүрсчид хамтран зохион байгуулсан. Үүнийгээ зогсоо, нүүрсний сонсголыг таслан зогсоох гэсэн аливаа санаархал оролдлогод автахгүй, зогсохгүй" гэв. 

ШИНЭ МЭДЭЭ