МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Өрхийн эрүүл мэндийн төв”-үүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө
2023.12.14
Орон нутгийн хөгжил

“Өрхийн эрүүл мэндийн төв”-үүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Баянгол дүүргийн иргэдийг төлөөлөн төрийн түшээгээр сонгогдохдоо чанартай, хүртээмжтэй боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг иргэддээ хүргэнэ гэдгээ амлаж байсан. Тэрээр уг амлалтаа биелүүлж өнгөрөгч гурван жилийн хугацаанд Баянгол дүүргийн боловсролын салбарын хөрөнгө оруулалт 6,5 дахин нэмэгдсэн бол эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт 120 сая төгрөг байснаас 38,7 тэрбум болж өсөөд байна.

Х.Ганхуяг гишүүний ажлын албанаас иргэдэд анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай хүргэн ажилладаг Баянгол дүүргийн 34 хорооны бүх ӨЭМТ-үүдэд нярайн ор, цахилгаан бумба, шарлагын УВЧ аппарат өглөө.

Өрхийн эмнэлгүүдэд цахилгаан бумба байхгүй, хуучны шарлагын аппарат нь төдийлөн шаардлага хангахгүй, нярайн ор хүрэлцээгүй зэрэг асуудлууд их тулгарч байсан тул бүх эмнэлгүүддээ шаардлагатай тоног төхөөрөмжийг хүргүүллээ. 

Сүүлийн жилүүдэд хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд хөрөнгө оруулалт ихээр хийсэн бол одоо чанаржуулахад онцгой анхаарч байна.

ШИНЭ МЭДЭЭ