МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.01.16
Эдийн засаг, Худалдаа

Б.Баттөмөр: Хэмнэх боломжтой зардлаа хасаад төрийн албан хаагчдын унаа, утас, дүрэмт хувцасны зардлаа оруулах нь зүйтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.01.16/ хуралдаанаар Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд санаачлагч болон ажлын хэсгээс асуулт асууж, байр суурь илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Анх Төрийн хэмнэлтийн хуулийг батлахад би хэлж байсан төрийн албан хаагчдын унаа, утас, дүрэмт хувцасны төсөв, зардлыг хасахгүй байхыг хэлж байсан. Гэтэл өнөөдөр өөрчлөлт оруулаад эргээд оруулж байна. 

Цахим сургалтын талаарх асуудал байна. Монгол Улс тасралтгүй том нэртэй хурал, цуглаан, сургалт зохион байгуулдаг. Ихэнх нь цахимаар хийж болох арга хэмжээнүүд байдаг. Цаашид цахимаар энэ бүхнийг зохион байгуулаад зардлаа хэмнэх хэрэгтэй. 

12.1.2-т хувь хүнтэй холбоотой амралт сувилал зэргийг яагаад өөрөө зардлаа гаргаад явах боломжтой зүйлийг хүчингүй болгож байна вэ?

Төрийн өмчит том компаниуд байна. Байгуулагдаагүй, том нэртэй эдгээр компанийн ТУЗ гэж цалин, зардал их гаргадаг. Үүнийгээ болиод байх ёстой төрийн албан хаагчдын зардлыг төсөвт оруулж болохгүй байгаа юм бэ? Эдгээрийг тодруулж өгнө үү?

ШИНЭ МЭДЭЭ