battumur@parliament.mn
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН
2024
2023
2022
2021
2020
2019
2018
2017
Эхлэл
УИХ дахь ажил
Тойрог
Байр суурь
Ярилцлага
Үйл явдал
Намтар
Жиргэх
2024.02.19
Хууль, эрх зүй
УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б. Баттөмөр Ёс зүйн хорооны орон тооны гишүүдэд үнэмлэхийг нь гардуулж өглөө
Улсын Их Хурлын Ёс зүйн байнгын хорооны дарга Б.Баттөмөр Л.Цэдэвсүрэн,Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Ёс зүйн хорооны гишүүн Б.Пүрэвдагва, Ёс зүйн хорооны дарга,Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс нарыг хүлээн авч уулзан үнэмлэхийг нь гардуулж,Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар санал солилцлоо.
Байнгын хорооны дарга Б.Баттөмөр ярианыхаа эхэнд төрийн албан хаагч ёс зүйтэй ажиллаж чадвал төрийн алба, төрийн үйлчилгээний нэр хүнд, ажлын бүтээмж, үр дүн нэмэгдэнэ хэмээн онцлоод Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооноос хийж, хэрэгжүүлэх ажлуудын талаар танилцуулав. Энэ хүрээнд Ёс зүйн дэд хорооны ажиллах журам болон төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийг боловсруулж, хэлэлцэн батлахаар төлөвлөн ажиллаж байгааг яриандаа дурдлаа.
Уулзалтын төгсгөлд шинээр сонгогдсон Төрийн албаны зөвлөлийн дарга, Ёс зүйн хорооны гишүүн Л.Цэдэвсүрэн, Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Ёс зүйн хорооны гишүүн Б.Пүрэвдагва, Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Ёс зүйн хорооны дарга Ц.Амартөгс нарт үнэмлэхийг нь гардуулж, ажилд нь амжилт хүсэв.
Ташрамд дурдахад Монгол Улсын Их Хурлаас Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг 2023 оны 05 дугаар сарын 04-ны өдөр баталсан бөгөөд 07 сарын 03-ны өдрөөс уг хууль хэрэгжиж эхэлсэн. Улсын Их Хурлын Ёс зүйн байнгын хорооноос Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнийг сонгон шалгаруулах журмыг баталж Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд ахлан ажилласан.
Тус ажлын хэсэг холбогдох хууль, журмын дагуу сонгон шалгаруулалтыг явуулж, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны тогтоолуудыг баталж, Ёс зүйн хороог ажилд нь оруулаад байгаа юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
ШИНЭ
МЭДЭЭ
Төв аймгийн Батсүмбэр сумын иргэдтэй уулзлаа
2024.04.22
Б.Бөттөмөр: Эрчим хүчний асуудлаа шийдэж байж хөгжил ярих нь зүйтэй
2024.04.12
Дархан-Уул аймгийн Орхон сумын иргэдэд 2020-2024 онд хийсэн ажлын тайлангаа танилцуулж байна
2024.04.10
Б.Баттөмөр: Мал аж ахуйн салбарт төрийн оновчтой бодлого хэрэгтэй байна
2024.04.05
Б.Баттөмөр: Баялаг дээрээ суурилсан хөгжлийн бодлого гаргаж ирэх шаардлагатай.
2024.04.04
Б.Баттөмөр: Монголын хөгжлийн гарц бол баялгийнхаа менежментийг зөв хийхээс л шалтгаална.
2024.04.04
Б.Бөттөмөр: Цэцийн гишүүдэд монголын хамгийн сайн хуульч, эдийн засагч нар байх ёстой.
2024.03.29
Автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
2024.03.25
Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв
2024.03.25
Б.Баттөмөр: Төр хөгжлийнхөө бодлого загварыг тодорхой болгох хэрэгтэй.
2024.03.21
Б.Баттөмөр: Инфляцийг бууруулахад мөнгөний бодлогоос гадна үнийн өсөлтийн эсрэг алхам хийх ёстой
2024.03.14
УИХ-ын дарга Г.Занданшатар Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласлотай хэлэлцээ хийлээ
2024.03.07
Б.Баттөмөр: Цас зуд-Уламжлалт мал аж ахуй-Хагархай цонхны онол
2024.02.26
“Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцүүлж эхэллээ
2024.02.23
Иргэдийн оролцоотой хуулийн засаглалыг төлөвшүүлнэ
2024.02.22
Б.Баттөмөр: “Ядуурлын хавх”-ыг тайлах төрийн бодлогыг оновчтой болгох хэрэгтэй
2024.02.21
Газар, газрын баялгийн ашиглалт, хуулийн талаар нээлттэй сонсгол хийнэ
2024.02.19
УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б. Баттөмөр Ёс зүйн хорооны орон тооны гишүүдэд үнэмлэхийг нь гардуулж өглөө
2024.02.19
2023 оны жилийн эцсийн байдлаар Хөгжлийн банкны 1.6 их наяд төгрөг эргэн төлөгдсөн дүнтэй гарсан
2024.02.13
Дарханчууд маань сар шинийн босгон дээр шинэхэн гавъяатаа өлгийдөн авлаа
2024.02.08