МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.03.21
Эдийн засаг, Худалдаа

Б.Баттөмөр: Төр хөгжлийнхөө бодлого загварыг тодорхой болгох хэрэгтэй.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Хөгжлийн хөтөлбөрийн биелэлт"-ийн талаар хэлэлцлээ

УИХ-ын гишүүд Хөгжлийн хөтөлбөрийн биелэлттэй холбоотойгоор асуулт асууж, санал хэллээ

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр

Ингээд энэ төлөвлөгөөний төлөвлөгөө хөтөлбөрүүдийг хараад байхаар нээлтүүд нь боломжийн гарч байгаа юм байна л даа 2023 оны төлөвлөгөөний 77,9% 2020-2024 оны төлөвлөгөөний хөтөлбөр 73,8%-тай. Ингээд төлөвлөсөн ажлаа гүйцэтгэж байгааг харахад болоод байгаа юм шиг, үр дүнг харахаар болохгүй юм их байна, сайжруулах шаардлагатай байна. Тухайлбал 2023 оны өвлийн төлөвлөгөөнд туссан асуудлуудаас 33 асуудал төсөвт огт тусгагдаагүй хаягдсан энэ дээр гадна дотнын зээл тусламж гээд хөөцөлдөх л байх л даа. За хөгжлийн яам байгуулагдаад нэг жил хагас шахуу болж байна. Ажил хийх гээд явж байна олон талын тийш тийш нь явж байх шиг харагдаж байна. Олон жилийн гажуудлаас гарахад бас хугацаа хэрэгтэй байх аа? ойлгомжтой. Манай хөгжилд одоо энэ ковид болоод их сөрөг нөлөө үзүүлсэн. За 2022 оны эдийн засгийн өсөлт 4,2% 2023 онд 6,9% гээд ингээд эдийн засаг өсөөд байгаа өгөөж, хүртээмж гэдэг юмыг бас ярих хэрэг гарна. Одоо шууд өгөөж нь харагдаад явчихлаа гэхэд бол төвөгтэй тодорхой хугацааны дараа гарах байх гэж ингэж бодож байна. За инфляц 7,9% 2023,  2022 оны 13,3г нэмэхээр зэрэг ингээд нийлээд 20 орчим хувь болж байгаа юм. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд инфляцаас 16 их наяд төгрөгийн иргэдийн халааснаас нэмээд л авчихсан байгаа байхгүй юу. Гадаад өр тулгамдсан өр хойшилж байгаа боловч өрийн нийт хэмжээ бол  34,1 тэрбум байсан ЗГ-ын өр бас нэмэгдсэн. За далд эдийн засаг олигтой буураагүй зарим компаниудаас татвараа ч авч чадахгүй. Тухайлбал энэ Оюунтолгойн төсөлд 1,3 их наяд төгрөгийн одоо татвараа төлөөгүй маргаан үүсгээд явж байгаа татвар дээр бол өснө гэдэг ойлголт бол  байдаггүй. Банкны шинэчлэл одоо явагдаж байгаа 4 Эзэнтэй байсан 3 том банк маань далаад мянган хувьцаа эзэмшигчтэй болж эмийн сангийн хэмжээнд 478 тэрбум төгрөг өссөн боловч Зээлийн хүү буурахгүй мөн банкнуудын 2023 оны ашиг нэг их наядаас даваад явчихсан тэгэхээр зэрэг энэ монголд мөнгөгүй үзэл явагдаад юм шиг харагдаж байгаа. Бодлогын хүү 13%, зээлийн хүү цаашаа явахаараа 22% хүрдэг инфляц 8-10% ийм нөхцөлд бол Монголд эрүүл бизнес гэж байхгүй. За ядуурал бол буураагүй байгаа хүн амын дөчөөд орчим хувийг эдийн засгийн эрх чөлөөгүй байгаа эдийн засгийн эрх чөлөөг бол ардчилсан улс гэж хэлдэг. Нүүрсээ бид нар 20-50%-иар хямд худалдаж байгаа энийг бол илүү гаргахын тулд үнэ барих арга хэрэглээд байна уу гэхээр тийм л байгаа ер нь байж байгаа нь тэр байгаа уул уурхайн биржийн хуулийг бас нэг за би бас гардаж хийсэн хүний нэг нь Монголын эдийн засагт бол том өөрчлөлт орсон. Гадаадын хөрөнгө оруулалт дотоодын хөрөнгө оруулалтууд өссөнгүй. За эдийн засгийн одоо бүтэц нь буруу байгаад байгаа юм аа тэр. За энэ болгоныг ингээд аваад үзэхээр зэрэг энэ манай Монголын энэ хөгжлийн бодлого загварыг нь л одоо авч ирэх шаардлагатай байгаад байгаа юм. Яг одоо авч явж байгаа өнөөдрийн энэ хөгжлийн загвараар монгол улс маш том хуримтлалтай болох хөгжихтэй үгүйтэй. Тийм учраас бол төр хөгжлийнхөө бодлого загварыг тодорхой болгох хэрэгтэй.

Түүний асуултад ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ