МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.03.29
Хууль, эрх зүй

Б.Бөттөмөр: Цэцийн гишүүдэд монголын хамгийн сайн хуульч, эдийн засагч нар байх ёстой.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн төсөл"-ийг хэлэлцлээ

Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ

УИХ-ын гишүүн Б.Бөттөмөр

Энэ хуулийн төслийг дэмжиж байна. Монгол Улс 1992 онд ардчилсан үндсэн хуулиа баталсан, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулиа батлагдсан энэ үеэс эхлээд үндсэн хуулийн шүүхтэй болсон гэж үздэг. Өнгөрсөн хугацаанд 12 удаа өөрчлөлт орсон байдаг дорвитой томоохон өөрчлөлт ороогүй манай Мөнх-Оргил гишүүн тэргүүтэй хүмүүс нэлээн сайн судалгаа хийсэн судалгааны баг авч ажиллуулсан, гадна дотнын туршлагуудыг нэлээн сайн судалсан, нэлээн сайн өөрчлөлтүүд орсон гэж харж байна. Бид нар үүнийг хэлэлцээд цаашаа явах нь зүйтэй, дараа гэж хойшлуулах шаардлага байхгүй өнөөдөр монгол улс 830 гаруй хууль үйлчилж байгаа ер нь хуульчлах ёстой эрх зүйн орчин бий болох ёстой асуудлуудыг  хийчихсэн байгаа хамгийн гол нь хэрэгжилтийг сайжруулах асуудал байгаа. Үндсэн хуулийнхаа  эрх зүйн орчинг бүрдүүлэх цэцийн хуулийн эрх зүйн орчинг маш сайн бүрдүүлж өгөх нь бүх асуудлын суурь болно гэж миний хувь үзэж байна. Үндсэн хуульд цэцийн гишүүнд тавигдах шаардлага нь хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй монгол улсын 40 нас хүрсэн иргэн байна гээд заасан. Өнгөрсөн хугацаанд маш олон хүмүүс цэцийн суудлаар дамжиж явсан байдаг үүнд дотор монголын шилдэг хуульчид, улс төрчид орсон нь тийм биш байгаа. Шийдэж байгаа асуудал дээр нь ард иргэдийн эргэлзээ, холбогдох байгууллагын эргэлзээнүүд дээр шүүмжлэлүүд гардаг тийм учраас цэцийн гишүүнд тавигдах шаардлагыг өндөржүүлэх ёстой. Монголын хамгийн сайн хуульч нар, хамгийн сайн эдийн засагч нар байх ёстой. Хуульч нар байхаас гадна энэ танхим дотор эдийн засагч нар байх ёстой.  Манай улс шиг жижиг улсын хувьд эдийн засгийн харилцаагаа орхигдуулаад яваад байдаг цэцээр бол эдийн засагтай холбоотой асуудлууд гардаг үүн дээр нь эдийн засгийн хүмүүс нь дорвитой юм хэлдэг үгүй, хуваарилахдаа чанга хуваарилдаг, эдийн засагтай холбоотой асуудлыг хуульчид өгчихдөг хуульч нарын юмыг эдийн засагч нарт өгчихдөг гэх мэт ийм зүйлүүд их байдаг учраас нэгдүгээрт үүнийг харгалзмаар байгаа юм. Хоёрдугаарт энэ хуулийн төсөл дотор цэцийн гишүүнийн нэр дэвшигчийг томилохдоо томилгооны сонсгол хийхээр оруулсан байгаа энэ зүйтэй үүнийг дэмжиж байна. Цэц 2023 онд тавдугаар дүгнэлт гэж гаргаад бид томилгооны сонсгол хийхгүйгээр болно гээд өөрөө өөрсдийгөө хамгаалсан зүйл гаргасан тэгэхээр энэ заалт дээрээ хатуу зогсоод цааш явах нь зүйтэй гэж үзэж байна.  Дараагийн асуудал бол Цэц бол 9 гишүүнтэй, уг төсөлд бол 7-с доошгүй гишүүн хүрэлцэн ирснээр хүчинтэй болохоор тооцож байгаа юм. Цэц  04 сар гаруй даргагүй байгаа ямар ч асуудал авч хэлэлцээгүй үүнийг нэг талаас нь үзэх юм бол Цэцийн хямрал гэж үзэж болохоор даргаа сонгож чаддаггүй яагаад 9 хүн итгэл хүлээгээд даргаа сонгож болдоггүй юм бэ? Одоо 7 болгоод доошоо ороод ирэхээр энэ асуудлыг шийдэх гэж оруулж ирж байгаа юм уу яаж байгаа юм. Уг нь 9 гишүүн бүгд сууж байгаад шийдэх ёстой 3 жилээр сонгоно дахиад нэг удаа сонгож болно гэж байна тийм учраас энэ жоохон буулт хийсэн заалтыг эргэж харвал яасан юм бэ? Ийм саналуудыг хэлэх гэсэн юм. 9 гишүүн бүгд сууж байгаад даргаа сонгох ёстой ямар нэгэн хүндэтгэх шалтгаан гарлаа гэж бодоход цахимаар өгч болно тусгайлсан санал өгч болно ингэж байж Цэцийг удирддаг хүмүүсийн чадвар дээшлэх ийм л эрх зүйн орчин бүрдэх юм гэсэн саналыг хэлэх гэж байна.                     

ШИНЭ МЭДЭЭ