МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.04.04
Эдийн засаг, Худалдаа

Б.Баттөмөр: Баялаг дээрээ суурилсан хөгжлийн бодлого гаргаж ирэх шаардлагатай.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний баялагийн сангийн тухай анхдагч хуулийн төслийг танилцуулав.

Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

 УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Баялгийн сангийн тухай хуулийн төслийг бол дэмжиж байна цаг үеэ олж орж ирж байна үүнийг бид нар тал талаас нь ярилцаад маш сайн ажиллаад гаргах ёстой гэж ингэж бодож байна. Яг өнөөдөр монголын нийгэмд тулгамдсан 3 асуудал байгаа  нэгдүгээрт нь энэ монгол улсын хөгжлийн бодлогын асуудал байгаа энэ дотор баялгийн менежментийн асуудал Монгол Улс одоо цаашдаа яаж хөгжих юм? Таван толгой дээр ажилласны үр дүнд  Монголын ард түмэн хувьцааны ноогдол ашиг авч байна. Өдийд оптик гэрээ хулгай урьдчилж авсан аман дээрээсээ худалдахаар байсан мөнгийг нь төлөөд цаад талд нь 2 жилийн хугацаанд 4,5 их наяд төгрөгийн ашигтай ажиллаж байна Монголын хөгжлийн гарц бол юу вэ гэхээр баялгийн менежментээ зөв хийж баялаг дээрээ суурилсан хөгжлийн бодлогыг л гаргаж ирэх л шаардлага байгаа. Энэ утгаараа бол  Баялгийн сангийн тухай хууль цаг үеэ олж байна.  

 2 дахь асуудал бол боловсон хүчний асуудал, манлайллын асуудал энэ бол байхгүй аливаа хөгжилд бол хүний үүрэг бол онцгой ач холбогдолтой энэ дээр анхаарах ёстой 3 дахь нь бол энэ авлигын асуудал сая Ерөнхий сайд маш тодорхой одоо ярьж байна. Авлигыг ялж чадвал Монгол Улс хөгжинө авлигыг ялахгүй бол Монгол Улс хөгжихгүй. Энэ дээр маш сонирхолтой судалгаа гаргаад ойрын үед та бүгдэд тараахаар бодож байгаа. Манай энэ эрдэс баялгийн салбар ДНБ-ийн 33 орчим хувийг эзэлж байгаа юм яг үнэндээ  манай ДНБ жижигхэн шүү дээ 16, 17 тэрбум доллар гаднын нэг жижиг компанийн л борлуулалтын орлого шүү дээ. Тэгэхээр эдийн засгаа тэлэх хэмжээгээр энэ баялгийн эзлэх хувь тэлэгдэж явах ёстой энэ хэмжээгээрээ өгөөж нь нэмэгдэх ёстой ийм л учиртай л даа тэгээд энэ уул уурхайн салбарт хийгдэж байгаа бас урьд нь нэг хийгдсэн асуудал бол уул уурхайн биржийн тухай хууль энийг бол УИХ-ын даргаас ажлын хэсэг байгуулж бид нарыг нэлээн шахаж шаардаж гаргасан. Өнгөрсөн жил Монгол Улсын экспортод гарч байгаа нүүрсний 20 орчим хувь нь бараг 10 их наяд төгрөгийн борлуулалтыг хийчихсэн байгаа он гараад эхний 3 сарын байдлаар бас сайн ажиллаж байгаа тэгэхдээ бодох анхаарах юмнууд байгаа энийг ингээд ажиллах ёстой гэж ингэж бодож байна аа. Өнөөдөр дэлхийн хэмжээнд  456 баялгийн сан бүртгэчихсэн явж байгаа яг идэвхтэй үйл ажиллагаа явж байгаа 176 сам байна энэ сангуудыг ингээд аваад үзэхээр одоо манайхан чинь энэ тэнд Норвеги энэ тэрд зөндөө очоод үзчихсэн байна бидэнд их ойрхон байгаа энэ сан бол энэ Казахстаны  хөгжлийн сан байгаа шүү. Казахстанчууд бол үнэхээр энэ ковидын үед баялгаа яаж худалддаг тэр сангаа яаж өргөжүүлж байдгийг үлгэр жишээ үзүүлсэн. Өнөөдөр тэр самрок гэдэгтэйгээ нийлэхээрээ бараг 300 хэдэн тэрбум долларыг 160 тэрбум долларын сантай болчихсон байгаа. Тэгээд ер нь аливаа зүйл бол хөдөлгөөнтэй байж хөгждөг эрүүл байдаг тэгэхээр энэ хөрөнгийн удирдлагын компани байгуулах юм байна гадна дотнын их мундаг мэргэжилтнүүд биш ч гэсэн тэнд ажиллаж байсан ахмад улсууд Монголдоо хамтарч ажиллая гэсэн санаа санаачилга байдаг юм гэсэн. Тэгэхээр энэ ирээдүй өв сан дээр бол алдаа гарсан шүү. Баялгийн санд цугларч байгаа мөнгөө эрсдэлээ хэрхэн хамгаалах вэ гэдэг л Ирээдүйн өв сан чинь 2022 оны ханшийн 20%-ийн өсөлтөөр 800 тэрбум төгрөг ханшийн үнээр алдчихсан шүү дээ. Тухайн үед валютаараа байсан бол өнөөдөр 800 гаруй тэрбум төгрөг илүү байх байсан юм. Тийм учраас энэ баялгийн сангийн хууль дээрээ энэ нэгэнт бий болсон хуримтлалыг хамгаалах чиглэлд өсгөж үржүүлэх чиглэлд анхаарах зүйтэй.

Түүний асуултад “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ