МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Дархан-Уул аймгийн Орхон сумын иргэдэд 2020-2024 онд хийсэн ажлын тайлангаа танилцуулж байна
2024.04.10
Орон нутгийн хөгжил

Дархан-Уул аймгийн Орхон сумын иргэдэд 2020-2024 онд хийсэн ажлын тайлангаа танилцуулж байна

Монгол улсад өнөөдрийн байдлаар 830 хууль батлагдан мөрдөгдөж байна. Үүнээс 380 орчим хуулийг шинэчлэн найруулсан, нэмэлт, өөрчлөлт оруулсан статистик байна. Миний бие УИХ-ын гишүүнээр ажилласнаас хойш 115 хуулийн санаачилсан, ажлын хэсгийн ахлагч, гишүүнээр орж ажилласан.

  • Алсын хараа 2050 хөгжлийн баримт бичиг.
  • Үндсэн хуулийн нэмэлт - Монгол Улс Хөгжлийн бодлого төлөвлөлт.
  • Оюу толгой төсөлд Монгол улсын эрх ашгийг хангуулах 92-р тогтоол.
  • Ковидын түр хороог ахалж, 21 удаа Засгийн газрын мэдээллийг сонсож үүрэг даалгавар өгч ажилласан.
  • Хөгжлийн банканд гарсан ажлын хулгай луйварыг шалгаж тогтоох ажлын хэсэг.
  • Хөгжлийн банкийг төлбөрийн чадваргүй болгосон QSC-ийн асуудлыг АТГ-т өгч хулгайлж авсан Дарханы Төмөрлөгийн Үйлдвэрийн коцесийн гэрээг цуцлах,
  • Хөтөлийн Цемент Шохойн Үйлдвэрийн хувьчлалыг буцаах саналыг гаргасан. Хугацаа хэтэрсэн 3.2 их наяд төгрөгийн зээл . Үүнээс 1.8 их наяд төгрөг төлөгдсөн.
  • Банкны шинэчлэлийн хууль.
  • Уул уурхайн биржийн тухай хууль.
  • Эрдэнэс 5 толгой ХК-ын 1072 хувьцааг 2012 онд Монголын 2.4 сая хүнд өгсөн. 2012 оноос хойш Монголд 1 сая 5 мянган хүүхдэд хувьцаа олгож, ЭТТ компани 3.4 сая хувьцаа эзэмшигчидтэй.
  • Баялагийн сангийн тухай хуулийн төсөл.
  • 2020-2024 онд Орхон суманд нийтдээ 11.1 тэр бум төгрөгний хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийгдсэн байна.

2020 онд:
• Төвийн ундны цэвэр усны хангамжийн эх үүсвэр засвар шинэчлэлт- 407.1 сая төгрөг.
• Эрүүл мэндийн төвийн барилгын өргөтгөл- 280 сая төгрөг.
• Өрхийн эрүүл мэндийн төвийн тоног төхөөрөмж- 290 сая төгрөг.
2021 онд
• Цэвэрлэх байгууламж шинээр-1.8 тэр бум төгрөг.
• Соёлын төвийн засвар- 250 сая төгрөг.
• Цэцэрлэгийн барилгын өргөтгөл- 600 сая төгрөг.
2022 онд:
• Сумын төвийн доторх авто замын их засвар- 1.3 тэр бум төгрөг.
2023 онд:
• Орон нутгийн хөгжлийг дэмжих "Шинэ хөдөө" төсөл- 1 тэр бум төгрөг.
2024 онд:
• Цэвэрлэх байгууламжийн шинэчлэл- 1.6 тэр бум төгрөг.
• Сургуулийн барилга, 480 суудал- 3.3 тэр бум төгрөг.
• Орон нутгийн хөгжлийг дэмжих "Шинэ хөдөө" төсөл-3 тэр бум төгрөг.

Тайлан хурлын 3 дахь уулзалт Дархан сумын 9, 10, 11, 12, 13, 14, 15, Малчин багийн иргэдтэй Залуучууд театрт зохион байгуулагдлаа.

Шинэ хөдөө төслийг 2023-2025 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд 2023 онд 1 тэр бум төгрөгийг Улсын төсөвт тусгуулан, орон нутагт эрхийг нь шилжүүлэн хэрэгжүүлж байна. Тус төслийн хүрээнд 2024 онд 3 тэр бум төгрөг төсөвт тусгуулж ажиллалаа.

Дархан-Уул аймаг Бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгон зарласан. 2024 онд 2 тэр бум төгрөгийг бичил бизнес эрхлэгчдийг дэмжихээр төсөвт тусгуулсан. 2020-2024 онуудад УИХ-аар 380 хуулийн төсөл хэлэлцсэний 115 хуулийн санаачлагч, ажлын хэсгийн ахлагч, ажлын хэсгийн гишүүнээр ажиллаа.

Онцлох ажлууд:

  • 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 2022-2024 он. Улсын төсвийн 10.38 тэр бум төгрөг. /Дархан сум 15-р баг/
  • Дархан - Шарын голыг холбосон хатуу хучилттай авто зам 2020-2024 он. Улсын төсвийн 36.3 тэр бум төгрөг.
  • Миний монгол цэцэрлэгт хүрээлэн дэхь Хөл бөмбөгийн талбай 2021-2022 он. Улсын төсвийн 2.8 тэр бум төгрөг. /Дархан сумын 14-р баг/
  • Дархан сумын 9-р сургуулийн өргөтгөлийн барилга 2022-2024 он. Улсын төсвийн 7.4 тэр бум төгрөг. /Дархан сумын 12-р баг/
  • Дархан-Уул аймгийн бохир усны менежментийг сайжруулах МОН3244/3245 төслийн бүтээн байгуулалт 2017-2023 он. АХБ-ны 20.7 сая доллар.
  • Аврах гал унтраах ангийн барилга угсралтын ажил 2022-2023 он. Улсын төсвийн 2.9 тэр бум төгрөг. /Дархан сумын 8-р баг/
  • Музей, номын сангийн цогцолборын барилга 2021-2024 он. Улсын төсвийн 4.9 тэр бум төгрөг.
  • Дархан сумын цэвэр усны шугам сүлжээний шинэчлэлтийн ажил 2020-2022 он. Улсын төсвийн 5.5 тэр бум төгрөг. /Дархан сум 15-р баг/
  • Хонгор сумаас Салхит баг хүртлэх 13.1 км авто замын ажил 2020-2022 он. Улсын төсвийн 7.6 тэр бум төгрөг.
  • Хуучин Дархан спортын ордоны барилга угсралтын ажил 2021-2022 он. Улсын төсвийн 3.7 тэр бум төгрөг. /Дархан сум өргөө баг/
  • Зэрэг ажлыг онцоллоо.

Өнгөрсөн хугацааны тайлан танилцуулах уулзалт Дархан сумын 4, 5, 6, 7, 8, Өргөө багуудын иргэдэд хийх уулзалтаар үргэлжилж байна.

Дархан-Уул аймагт 2020-2024 онд 1,2 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй, 240 төсөл арга хэмжээг 541 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна.Дархан-Уул аймагт хийгдэж буй Хөрөнгө оруулалтын 92 хувь нь Улсын төсвийн Хөрөнгө оруулалтаар хийгдэж байна.

  • гэр хорооллын гэрэлтүүлэг 2021-2023 онуудад 12.1 тэр бум төгрөг. / 1, 2, 3, 5, 6, 7, 8, 13, 15, малчин баг/
  • Аймгийн төвийн доторх авто замын шинэчлэлт, засварын ажил 2021- 2024 он 4.1 тэр бум төгрөг. /6, 7-р баг/
  • 1-8-р багийг холбосон гүүрэн гарцын ажил 2020-2024 он 7.4 тэр бум төгрөг.
  • -100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай Цэцэрлэгийн барилга 1 тэр бум төгрөг. /Өргөө баг/
  • ТК27-ТК39 худаг хооронд Дулааны магистрал шугамын их засвар 2022-2024 он 8.1 тэр бум төгрөг. /5, 6-р баг/
  • Гэр хороолол доторх хатуу хучилттай авто зас 2023-2024 он 7.4 тэр бум төгрөг. / Мобикомын уулзвараас хуучин нисэх онгоцны буудал хүртлэх/
  • Нийтийн эзэмшлийн орон сууцны их засварын ажил. 2020-2024 он 2.3 тэр бум төгрөг. / 4, 5, 8, 9, 10, 11, Өргөө баг/
  • Зэрэг ажлыг онцлож байна.

ШИНЭ МЭДЭЭ