МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.04.12
Эрчим хүч

Б.Бөттөмөр: Эрчим хүчний асуудлаа шийдэж байж хөгжил ярих нь зүйтэй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөс Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний үнэ тариф, баримталж буй бодлогын хэрэгжилт, хэтийн төлөвийн талаар” тавьсан асуулгын хариуг танилцууллаа.

Асуулгатай холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Эрчим хүчнийхээ асуудлыг шийдэж байж хөгжил ярина. Манай эрчим хүчний систем бол аль эрт дампуурчихсан улс л татаж чангааж авч явж байгаа ер нь төвөгтэй байдалд хүрсэн дэлхийн чиг хандлага бол сэргээгдэх эрчим хүчээр нар салхи, усан цахилгаан станц батарей гээд янз янзын зүйл рүү л явж байх шиг байна. Манайх шиг алслагдсан хүн цөөтэй газар төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ нар, салхины станцаас батарейд хуримтлуулах байдлаар эрчим хүчний асуудлыг шийдэхэд гарц болж байгаа зөв гэж миний хувьд боддог мэргэжлийн хүмүүс ямар бодлого барьж байгааг би сайн мэдэхгүй байна. Ард иргэдийн нуруун дээр сэргээгдэх эрчим хүчнийг дэмжих тариф гэж 23,7 тэрбум төгрөгийг ард иргэдээс авч байгаа шүү дээ. Тухайн үед хариуцлагагүй өндөр үнэтэй хийсэн гэрээнээс болоод монголын 3,4 сая хүний нуруун дээр ийм юм үүрүүлэх гэж байгаа шүү дээ ийм хариуцлагагүй зүйл хийчихээд та нар хэлэхгүй л  

байна лээ. Ямар сайдын үед хэн хийгдсэн юм гээд танайхан энд орж ирээд ярьж байсан шүү дээ. Одоо ч гэсэн ашиг сонирхлын зөрчилтэй улсууд нь энд байна Ажиллаарай тэр улсуудаа хэлэхгүй л байна шүү дээ. Одоо нэгэнт та нар эрчим хүчний асуудал яриад байгаа учраас одоо энэ Бөөрөлжүүтийн станцаа яах юм 1,4 тэрбум квт цагийн эрчим хүчийг 28 жилийн хугацаанд 8,8 центээр нийлүүлнэ гээд хийчихсэн өөрчлөгдсөн үү? өөрчлөгдөөгүй тийм үнээр тийм их том эрчим хүч худалдаж авах боломж байгаа юм уу? 10 дугаар сард эхний блок нь орно гэж байгаа биз дээ энэ чинь тэгээд яах юм тэр хувийн хэвшил барьчихлаа одоо тэгээд хориглож болохгүй шүү дээ энэ болохгүй байгаа юм нуудаа. Чойжилсүрэн сайд аа төр засагтаа үнэнийг хэлж одоо орж ирж тавих хэрэгтэй яах юм ингээд л болж байгаа юм шиг яваад байдаг ийм байж болохгүй шүү дээ сэргээгдэх эрчим хүчийг яаж дэмжих юм ямар эрх зүйн орчин хэрэгтэй байна тэрийг бид боломж байдаг бол шийдэх шаардлагатай Монголын төр шийдэх шаардлагатай. Хоёрдугаарт ашиггүй хийгдсэн гэрээнүүдийг одоо яах юм? ерөөсөө ингээд нэг тийм хулгай авлигалын шинж чанартай ард нь хүмүүс нуугдчихдаг шүү дээ монголын өнөөдрийн бүх ажил тийм шүү дээ. Энэ удаа эрчим хүчний энэ гэрээг бол цаад талд нь ашиг сонирхлын зөрчил байна гэж үзэж байна. Узбекистанд чинь 2,7 центээр 1Квт-ыг нь нийлүүлж болж байна шүү дээ тэгтэл энэ чинь бүр 8,9 сая центээр аваад нийлүүлчихсэн 19 центээр, салхиных нь 8,9 цент энэ бараг 19 цент энэ чинь бараг 7,8 дахин 6, 7 дахин илүү үнэтэй. Ийм л байна нөхөд өө монголын өнөөдөр ажил ийм байна. Ийм байдалтай байхгүй бол Монгол Улс хөгжинө гэж бол байхгүй ээ үнэхээр харамсалтай байна шүү дээ. Эрх зүйн орчныг нь яаж бүрдүүлэх юм байгаа юм, яах ёстой юм? Ямар арга хэмжээ авах ёстой юм хүн болгон эрчим хүч үйлдвэрлэгчийг дэмжих ёстой тэр 100 мянган монел, монел гээд 50%-ийн хөнгөлөлт үзүүлж байсан тийм юм бол байж л байсан. Одоо тэр Тавантолгойн станц конфучиа барин гээд байсан шүү дээ. Конфучууд дэлхийд станц барьж байсан туршлагыг мэдэхгүй байна тэр маань юу болчихсон эрчим хүчний нүүрс нь тэнд шатаад байдаг бид нар энд зүгээр суугаад байдаг бараг 2000 оноос хойш л үндсэндээ ярилаа шүү дээ 20 хэдэн жил яриад байхгүй ийм арчаагүй ийм ажил бол болохгүй өөрөө би сайдыг бол шүүмжилж байгаа юм биш үү? ажил аваад нэг хоёр жил болж байгаа өөрийн чинь хувьд бол хийе бүтээе гэж байгаа байх ер нь манай эрчим хүчний салбарын өнөөдрийн байж байгаа бодит дүр төрх энэ. Үе үеийн сайд нар, үе үеийн одоо албан тушаалтнуудын та нарын хийсэн ажил бол байхгүй ээ, эцсийн үр дүн бол байхгүй ингэж ажил хийж болохгүй. Хариуцлагагүй хийсэн гэрээний төлөөгөө 1квт тутамд иргэн гучаад төгрөг төлж болохгүй шүү дээ. Нөгөө бөөрөлжүүтийн асуудлыг ярих ёстой, би худлаа яриад байна уу эсхүл  тоо зөрөөтэй байна уу? зөрөөтэй бол зөрүүг нь та нар гаргаад шийдэх л хэрэгтэй. Ер нь эрчим хүчний асуудлаа энэ төр засгийн газар их хурал дээр авчирч тайланг нь тавих ёстой. Би энэ дээр дахиад асуулга тавина.

ШИНЭ МЭДЭЭ