2024.04.26
Орон нутгийн хөгжил
Орон нутагт анх удаа Дархан-Уул аймаг төвийн бүсийн 3-р шатлалын нэгдсэн эмнэлэгтэй болно
.2019 онд Европын сэргээн босголт, хөгжлийг банк, монгол улсын засгийн газар хооронд 3-р шатлалын эмнэлгийг байгуулах хэлэлцээр хийгдсэн. 2022 онд АБГББХ-ны даргаар ажиллаж байхдаа бодит ажил болох эхлэлийг тавьж, хэлэлцээрийг баталж, албажуулж байлаа.
Өнөөдөр эмнэлгийн шав тавигдаж байгаад баяртай байна.
Төвийн бүсийн нэгдсэн эмнэлэг нь 35.730 мкв талбайтай, 250 ортой, өдөрт 800 хүнд амбулатори болон өдрийн эмчилгээ үзүүлэх, тусгай тоноглол бүхий 6 мэс заслын өрөөтэй, сард 5000 хүнд оношилгоо хийх 20,000 лабораторийн шинжилгээ хийх хүчин чадал бүхий эмнэлэг байхаар төлөвлөжээ.
Энэ төслийг бодит ажил болгоход ихээхэн хүчин зүтгэсэн УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б. Жавхлан, УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Аймгийн хурлын дарга С.Насанбат, Засаг дарга Б.Азжаргал, нийт Дарханчууддаа талархал илэрхийлж, баяр хүргэе!
ШИНЭ МЭДЭЭ
Ажлын тайлан - Ахмадын хөгжлийн төв
2024.05.09
СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН СУМ
2024.05.06
Төв аймгийн Батсүмбэр сумын иргэдтэй уулзлаа
2024.04.22