МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.05.03
Орон нутгийн хөгжил

Б.Баттөмөр: Шинэ хот байгуулах эдийн засгийн тооцооллыг хэрхэн хийсэн бэ?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Шинэ Зуун мод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Нийслэл хот бол асар их хэмжээний тулгамдсан асуудлууд тулгарсан. Магадгүй энэ хүмүүс хамгийн хүнд үед ажиллаж байгаа хүмүүс байж магадгүй гэж бодож байна. Одоо нийслэлийн маш их олон асуудлууд байна шүү дээ. Утаа, түгжрэл, хөрс, агаарын бохирдол, өвчлөл, үер тоолохын аргагүй ийм л юм тулгарчихсан. Энэ бол юутай холбоотой вэ гэхээр нийслэл хотыг хөгжүүлэх хэтийн бодлогыг ерөөсөө ярьж байгаагүй.Үүнтэй холбогдуулаад ийм асуудлууд тулгарсан.Үүнийг шийдэхийн тулд энэ асуудлуудыг оруулж ирж байна аа гэж ойлгож байгаа юм. Эхний асуулт бол хот тосгоны эрх зүйн хууль, Аэро сити хот гээд энэтэй эдийн засгийн тооцоо хийгдчихсэн үү? энэ яагаад ингэж байна аливаа зүйлд эдийн засгаар баталгаажиж байж амин сүнстэй болдог манай хийгдэж байгаа ажлууд маань бол яагаад амин сүнсгүй байна гэхээр эдийн засгийн тооцоо судалгаа санхүүжилт байдаггүй үүнийг 1 дүгээрт хэлж өгөөч, 2 дугаарт нь энэ хилийн цэс тогтоох асуудлыг бол ЗГ санаачлаад УИХ-д оруулж тогтоодог. Монгол даяар тэр чигээрээ хилийн цэсийн маргаан, энэ цэц тогтоох асуудал яаж орж ирэх вэ? Энийг хэзээ шийдэх вэ? Тухайлбал Дархан-Уул аймаг  зүүн талаараа бол Сэлэнгийн Ерөө сумтай, хойд талаараа Сэлэнгийн Номгон, Хөтөл гээд тэр чигээрээ зарим ард иргэд нь тэдний нутагт амьдардаг. Амьдралын шаардлагаар зарим гэр бүлийн эхнэр, нөхөр хоёр, 2 газар бүртгэлтэй явдаг тийм учраас энийг та нар цэсийг хэрхэн тогтоож, хэзээ орж ирэх юм бэ?  Жижиглэх тутам бол асуудал улам ихэсдэг шүү энийг тооцох ёстой гэж ингэж бодож байна аа. Дараа нь бол улсын чанартай хот, орон нутгийн чанартай хот гээд явчихлаа манай Дархан-Уул аймаг 4 сумтай. Дархан хот болоод явчихна, Шарын гол орон нутгийн  дагуул хот орон нутгийн хот болно, Хонгор сум гэж байдаг 6800 хүнтэй 253 мянган га газар нутагтай сум байгаа цаашдаа юу болох юм бэ? Түрүүн тэр яриан дунд тосгон болно гээд явчхав уу үгүй юу, Тосгонууд маань бол сум болно гэж явдаг тэгэхээр байсан сумыг бол тосгон болгож болохгүй байх. 2 дахь нь Орхон сум гэж байдаг Монголын газар тариалан ногоог их хэмжээгээр үйлдвэрлэдэг, тарьдаг, хангадаг. Тэгээд 3500 хүнтэй 47 мянган га газартай. Энэ 2 сумыг та нар юуг төлөвлөж байгаа вэ? Тосгон болох юм уу? арай үгүй байлгүй юу гэж оруулж ирж байгаа вэ? Ер нь одоо энэ газар нутгийн цэсийг бол сайн хийхгүй бол тэр чигээрээ Дархан Сэлэнгэтэй, Орхон Булгантай, Говьсүмбэр, Дорноговьтой бүх газар маргаантай энийг та нар юу гэж харж ингэж оруулж ирж байгаа вэ? Ийм асуултуудад хариулт авъя. 

  Эдийн засгийн тооцоо судалгаа бол энэ төсөлтэйгөө хамт явах ёстой шүү. Миний бие ажлын хэсэгт орж ажиллана эдийн засгийн тооцоог хийх нь ээ тооцоонуудаа сайн хийгээрэй. Эдийн засгийн тооцоогүйгээр мөрөөдлийн юм бол бас ярьж болохгүй шүү дээ. Эдийн засгаар баталгаажсан байх ёстой, хэрхэн санхүүжүүлэх юм гаднаас гаднын зээл тусламжаар юу хийх юм өөрсдөө төсвөөр юу хийх юм орон нутагт одоо юу хийх боломж байна хувийн хэвшлээр юу хийлгэх үү гээд маш нарийн тооцоо байх ёстой дараагийн асуудал энэ Монголд тулгамдсан асуудал бол газар нутгийн маргааны асуудал байгаа. Энийгээ үүнтэйгээ хамт хамт оруулж ирэхгүй бол энэ чинь бас их маргаантай байгаа шүү.

Түүний асуултад НЗД-ын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ