Л.Болд 2018.10.04 | Vip76.mn

Л.Болд: 60 тэрбумын схем хэрэгжсэнээс эхлээд Монголын төрд үзэгдээгүй аймшигтай нөхцөл байдал үүссэн

УИХ-ын нэгдсэн чуулганаар /2018.10.04/ Зам тээврийн хөгжлийн  сайдыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Л.Болд:

“ЗТХЯ-д хүн амьны хэрэг гарсан, эрчим хүч тасарсан зэрэг нийгэмд байгаа бухимдлын шалтгаан нь 2012-2016 онд үүссэн. Үүнээс болж байна гэсэн тайлбарыг ЗГХЭГ-ын дарга хэлж байна. Гэтэл тухайн хугацаанд Ардчилсан нам нэг ч удаа дангаараа засаг бариагүй. МАН-тай хамтарч байсан.  Энэ үндсэн хуулиасаа гуйвж дайвсан дутагдалаа арилгахын оронд өмнөх засгийн газарлуугаа дутагдлаа чихдэг. 2020 оны сонгуулиар ялагдах хүртлээ үүнийгээ ярих уу? Эмгэнэлтэй харагдаж байна. 60 тэрбумын схем хэрэгжсэнээс эхлээд Монголын төрд үзэгдээгүй аймшигтай нөхцөл байдал үүсээд байгаа шүү ээ. Бүхэл бүтэн Засгийн газрын сайд өргөдлөө өгсөн байхад өнөөдөр бид чөлөөлөх асуудлыг ярьж байна. Байнгын ажиллагаатай парламент яах гэж байгаа юм бэ? Салбарын яамнад хүн амьны хэрэг гарчихаад, сайд нь дэд сайд, төрийн нарийн бичгийн даргатайгаа ажлаач чөлөөлөх хүсэлтээ өгөөд явчихсан байхад Засгийн газрын тэргүүн, УИХ-ын дарга нар яаралтай хуралдаан зарлах хэрэгтэй шүү дээ. Ирэх нь гишүүдийн үндсэн үүрэг. Үндсэн хуулийн дагуу асуудлаа шийдээд явах боломжтой байсан. Ингэж ард түмний өмнө үүрэг хүлээж болохгүй.”

Түүний асуултанд ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хариулахдаа:

“Үндсэн хууль болон бусад хуулийн дагуу Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх асуудлыг явуулсан. Тиймээс Үндсэн хуулийн цэц Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх асуудал нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзсэн.”