О.Баасанхүү
2018.10.11
О.Баасанхүү: Энэ хоёр нам 42-р тойрогт нөхөн сонгууль явуулахыг зөвшөөрч байна уу?
Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна.
Тодруулбал, нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын 62 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн хэд хэдэн заалтад нийцээгүй байна гэсэн өргөдөл гаргасан юм. Цэц үүнийг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзсэн юм.