Л.Болд 2018.10.11 | Vip76.mn

Л.Болд: Эцсийн эцэст 42-р тойрогт сонгууль явуулахгүй гэсэн хэсэг ялах нь л дээ

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна.

Тодруулбал, нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын 62 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн хэд хэдэн заалтад нийцээгүй байна гэсэн өргөдөл гаргасан юм. Цэц үүнийг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзсэн юм. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд

Монголын түүхэнд үнэхээр хар өдөр болж байна. УИХ сонгуулиа хийж чадахгүй, сонгогчдын эрх ашиг зөрчигдөж байна. Хамгийн харамсалтай нь үүнийг ҮХЦ-ээр хийлгүүлж байгаа нь харамсалтай байна. Саяхан Цэцийн шинэ гишүүдийг томилж байхад, өмнөх байдал өөрчлөгдөнө гэж найдаж байсан. Одоо УИХ-ын сонгуулийг ҮХЦ барьцаанд авах нь. Улаан цайм Үндсэн хуульд хамаагүй асуудлыг хамаатуулсан. Монгол улсын төрийн албан хаагч бол сайн дураараа энэ ажлыг хийж байгаа, түүнийг хүчээр энэ ажлыг хийлгэсэн хүн байхгүй. Улс төрийн эрхийг нь УИХ-ын сонгуульд оролцож болохоор бүх нөхцөлийг нь хангасан байгаа. Гэтэл нөхөн сонгууль болонгуут хулгайч шиг төрийн ажлаа хаяад сонгууль руу гүйдэг, тэгээд сонгуульд ялагдангуут буцаад албандаа орох уу. 

Үнэхээр ард түмэн хэнд найдах вэ? Шүүхийн тогтолцоонд найдахаа больсон иргэд юунд найдах вэ? Одоо УИХ цэцийн шийдвэрийг хүлээж авахгүй гэнэ. Тэгээд Цэц Их суудлыг хуралдаанаа хэзээ зарлах вэ? хугацаа хожоод, бөөн ажил болно. Үнэхээр дахин 42-р тойрогт сонгууль хийхгүй байх тэр хэсэг ялна.