Ж.Бат-Эрдэнэ 2019.01.17 | Vip76.mn

Ж.Бат-Эрдэнэ: Үндсэн хуулийн дархлааг сулруулсан ийм хуулийн өөрчлөлт хийх нь буруу

Өнөөдөр /2019.01.17/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

2019 оны 01 сарын 04-нд өргөн мэдүүлсэн уг хуулийн төслөөр УИХ-ын даргыг гишүүдийн олонх нь огцруулдаг байх хуулийн зохицуулалтыг тусгасан юм. Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

“Нэг хүнд чиглээгүй, дархлаагаа бий болгосон хууль байх ёстой. Д.Лүндээжанцан дарга та бол УИХ-ын үйл ажиллагааг Үндсэн хуульруу чиглүүлж байдаг гол хүн. Гэтэл бид энэ хуулиар дархлаагаа алдах гэж байх шиг санагдана. Бид дандаа УИХ-д суухгүй. Дандаа МАН олонхи байхгүй ээ. Парламент дотор олон намын тогтолцоо бий болвол энэ хуулийн заалт зөрчилдөх эсэхийг бодож үзсэн үү?

Энэ УИХ-ын дарга дандаа байхгүй. Солигдсон үед дараагийн дарга тогтвортой ажиллах боломжийг үлдээх ётсой. Тиймээс олонхид таалагдаагүй учраас гэдэг үндэслэлээр энэ асуудалд хандаж болохгүй. Одоогийн цагт Үндсэн хуулийн манаач болж байгаа Д.Лүндээжанцан дарга та нухацтай хандаач ээ.

Бүхэл бүтэн системийн зөрчлийг үүсгэх иймэрхүү зөрчилтэй, хэн нэг хүнд чиглэсэн хуулийн зохицуулалт хийж болохгүй гэдгийг анхаараач ээ.”

Түүний асуултанд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хариуллаа.