Д.Оюунхорол: Төрийн албаны хуулийн шинэчлэл төрийн албаны дархлааг сайжруулсан байх ёстой
Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авах журам батлах тухай тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол
Монголын хууль 3 хоног гэдэг шиг хэрэгждэггүй олон алдаанууд байдаг. Тийм учраас дахиад алдаа завхрал битгий гараасай. Төрийн жинхэнэ албан хаагч болон, төрийн албан хаагчид нэр дэвшигчдийн тухай асуудал яригдахдаа хүртэл битгий булхай, будлиан ороосой. Ах дүү, төрөл садан, нутаг усаараа ханддаг, зөрчил дутагдал ерөөсөө арилахгүй явсаар ирсэн. Цөөхөн хүний хүрээнд төрийн албаны томилгоог хийдэг. Энэ нь төрийн төрд итгэх итгэлийг алдагдуулдаг. Мөн чадварлаг боловсон хүчин ажиллах боломжийг хаадаг. Төрийн албаны дархлааг сайжруулна гэдэг нь жинхэнэ мэргэжлийн хүний томилгоог зөв хийдэг тогтолцоотой болоосой гэж хүсдэг. Тэгэхээр ийм загварыг энэ хуулиар хэрэгжүүлээсэй гэж бодож байна. Төрийн алба цус ойртсон, чадварлаг боловсон хүнээс бүрдээсэй гэж бодож байна.
Холбоотой мэдээ
2020.06.03
2020.05.15
2020.05.14