ИХ-ын чуулганы /2025.06.25/-ны өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл нарын 26 гишүүн 2025.03.17-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Б.Жаргалан: Бид өнгөрсөн хугацаанд парламентын хяналт тэнцлийн тухай маш их ярьж байгаа. Парламентын хяналтын чиг үүргийг энэ парламент сайжруулах ёстой гэдэг агуулгыг ч мөн маш их ярьдаг. Тэгэхээр УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд парламентын хяналт тавих механизмуудыг тодорхой тодорхойлсон байгаа. Энэ хүрээнд орж ирж байгаа өөрчлөлт, энэ парламентын хяналт шалгалтын механизмыг илүү боловсронгуй болгоход чиглэсэн гэж харж байгаа. Гишүүдийн дурдаад байгаа түр хороо байгуулах асуудлаар гарын үсэг зурсан гишүүд дотроосоо түр хороо даргалагчийг сонгох гэх зэргээр уян хатан зохицуулалт хийхийг дэмжиж байна аа. Яг хэрэгжиж байгаа хуулийн хүрээнд зөвхөн олонхын бүлгээс л даргалагчид томилогдоод байгаа юм. Тэгэхээр зөвхөн олонхын бүлгээс даргалагчид томилогдохоор энэ УИХ дээрх хяналтын үндсэн механизм чинь олонх цөөнхийн бүлэг байгаад байгаа. Олонх цөөнхийн хяналт алдагдаад байгаа гэж харж байна. Гишүүдийн хэлж байгаачлан түр хороог санаачилж байгаа гишүүдийн санаачилгаар тэр дундаас даргалагчийг олонх цөөнхийн бүлгийг харгалзалгүйгээр сонгох боломжийг нээж өгөх нь байж болох асуудал гэж үзэж байна. Хэлэлцэх эсэх асуудал дээр үүнийг дэмжиж, босгоод өгвөл дараа дараагийн хэлэлцүүлэг дээр зарчмын зөрөөтэй саналаар уг саналыг оруулаад УИХ-ын хяналт шалгалтын механизмуудаа илүү боловсронгуй болгох, цаашдаа энэ хяналт шалгалтын түр хороодын үйл ажиллагааг илүү сайжруулах, олон нийтэд илүү нээлттэй болгох үр дүнг нь илүү тодорхой болгох асуудал дээр ахиц дэвшил гарна аа гэдэгт итгэж байна.
2025-06-25
ИХ-ын чуулганы /2025.06.25/-ны өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл нарын 26 гишүүн 2025.03.17-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Б.Баярбаатар: О.Цогтгэрэл даргын санаачилсан хуулийг дэмжиж байгаа. Зарчмын хувьд зөв санал гэж харж байгаа. П.Сайнзориг гишүүн хэлсэн. Парламент гэдэг чинь өөрөө 1 дүгээрт зөвшилцөх, 2 дугаарт мэтгэлцэх гэсэн ийм 2 зарчим дээр тулж байгаа юм. Тэгэхээр ямар нэгэн байдлаар олонх цөөнх гэдэг байдлаар аль нэгнийхээ эрхийг хязгаарлах нь өөрөө буруу юм. Энэ нь өөрөө үндсэн хуулийн зөрчил рүү дагуулчхаж магадгүй гэж харж байгаа учраас хэлцэхийг нь дэмжинэ. Дараа нь ажлын хэсэг байгуулаад. Миний бодлоор сонсгол санаачилсан УИХ-ын гишүүн тухайн сонсголоо даргалдаг байвал их зөв юм байна гэж бодож байгаа юм. Санаачилж байгаа гишүүн нь өөрөө бүх агуулга, бүтэц, олон асуудлуудаа мэдэж байгаа. 126 гишүүний хэн нь ч өнөөдөр энэ сонсголыг санаачлах эрх нь байж байгаа учраас үүн дээр уян хатан явах нь зөв юм болов уу гэсэн ийм бодол байна. Хэлэлцэх асуудлаас гадна Сайнхүүгийн Ганбаатар гишүүнтэй холбоотой асуудал байна. Жоохон шүүмжлэлтэй хандахаас өөр аргагүй байдал үүсэж байна. Өнөөдөр энэ хууль хяналтын мөрдөн шалгах, хянан шалгах энэ чиг үүрэгт УИХ-ын гишүүн парламентын гишүүн өнөөдөр нөлөөлөх ийм нөхцөл байдал үүссэн байна. Аль аль талаас нь харж үзлээ. Мэдээж өнөөдөр парламент, парламентынхаа гишүүний эрх үүргийг бодолгүй яах вэ. Гэтэл өнөөдөр нөхцөл байдал бол эсрэгээрээ байна. Төрийн тэргүүн рүү субьектив байдлаар ер нь хандаж байгаа. Яг нотлогдсон болоод хандаад байгаа юм уу гэдэг асуудал. Үнэхээр төрийн тэргүүнд тийм үйл ажиллагаа явуулаад байна гэдгийг өнөөдөр мэдээд тэр хүн хандаад байгаа юм уу? Би бол тийм гэж бодохгүй байна. Монгол улсын парламентын гишүүн ийм ёс зүйгүй байдал гаргаж байгаа ньхарамсалтай санагдаж байгаа юм. Монгол төр Монгол улсын парламент гэдэг бол нэг эрх үүрэг дотор, нэг эрх ашиг дотор явж байх ёстой гэж би хувь хүнийхээ хувьд боддог. Монгол Улсын эрх ашиг гэдэг бол нэг. 1 нөхөр ингээд нэг янз бүрийн байдлаар буруу зөрүү лайв хийгээд ингээд бусниулаад, алдагдуулаад байх нь өөрөө ер нь хэр зохимжтой юм. Нийгмийг буруу зөрөө рүү турхираад байгаа л ийм нөхцөл байдал ажиглагдаад байгаа. Цаашид байж болохгүй. Би Ганбаатар гэдэг хүнийг бол хувь хүнийхээ хувьд хүндлээд дэмжээд явдаг юм. Ийм ёс зүйгүй үйлдлийг нь бол ямар нэгэн байдлаар бол хаацайлж хамгаалах бол боломж байхгүй. Хэн нэгнийг хамгаалаад байгаа юм биш. Бид бүгд өнөөдөр парламентаараа Монгол Улсын эрх ашгийг хангаж хамгаалах үүрэгтэй гэдэг л ийм зарчим дээр хариуцлагатай индэр дээрээс хэлье гэж бодож байна.
ИХ-ын чуулганы /2025.06.25/-ны өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл нарын 26 гишүүн 2025.03.17-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Нэгдүгээрт, УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийг өнгөрсөн парламент баталсан. Энэ хуулийг амьдруулах гээд, зөв практик жишиг тогтоох гээд өнгөрсөн цаг хугацаанд зарим зүйлүүдийг нэлээн хэрэглэж туршиж үзлээ. Мэдээж алдаа оноогоо засаж залруулах, сайжруулах зүйлүүд харагдаад байгаа. Ж.Баярмаа гишүүн маань түрүүн байнгын хороон дээр худлаа хэлсэн. Ингхэдээ, П.Сайнзориг гэдэг хүн шалтаг хэлээд хяналт шалгалтыг сонсгол хийх асуудлыг хойшлуулсан гэх мэт. Ж.Баярмаа гишүүн маань өөрөө алдаа гаргачихсан юм. Х.Тэмүүжин гишүүн бид нар зөвлөж байж бичгийг солиулж авсан. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүний бүрэн эрх байгаа. Хянан шалгалтын чиг үүрэг бүхий түр хороонд орж ажиллах, тэдгээрийг даргалах, сонсголыг зохион байгуулах даргалах ч гэдэг юм уу... Уян хатан байдлаар зохицуулах бололцоотой юу гэж санал гаргасан байна лээ. Өөрөөр хэлбэл хяналт шалгалтыг санаачилж байгаа эсвэл тэр сонсголыг санаачилж байгаа хүмүүс дундаасаа саналаа холбогдох байнгын хороо чуулган руу оруулаад асуудлаа шийддэг ч юм уу... Цөөнх гэдэг байдлаар явахаар олонхын бүлэгт байгаа гишүүдийн бүрэн эрх хязгаарлагдах гээд байгаа. Үндсэн хууль, УИХ-ын тухай хуулиарааард түмний төлөөлөл. Үүн дээр оролцох эрхтэй. Бид нар баталсан бодлого шийдвэрийнхээ араас хяналт тавих эрхтэй. Дэмжигдээд хэлэлцэх эсэх нь шийдэгдээд ажлын хэсэг гараад явбал уян хатан байдлаар гэдэг тэр саналыг авч үзээч. Иймэрхүү байдлаар анхаарч авч үзээрэй!
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн С.Бямбацогт: УИХ-ын Хяналт шалгалтын хуультай холбогдуулж УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа. Үүн дээр тухайн жилийн жилийн төсөв нь үндсэн хууль, төсвийн хуулийн заасан шаардлага хангаагүй талаар төрийн аудитын үндэслэл бүхий дүгнэлт гарсан бол үүнийг төсвийн төслийн хуульд заасны дагуу санал хураалт явуулна гэж байгаа. Хяналт шалгалтын тухай хууль дээр шаардлага хангаагүй гэж үзэх юм бол нэг удаа буцааж болно гэж оруулсан. Өөрөөр хэлбэл зардалд суурилсан төсөвтэй, тэнд төрийн бодлого, Монгол Улсын Үндсэн хуулийн 25,1,7-д заасан Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, дунд хугацааны хөгжлийн бичиг, баримтууд, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрүүд, таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсыг хөгжүүлэх төлөвлөгөөнд суурилж улсын төсвийг хийх ёстой. Төсвийн хүрээний мэдэгдэлдээ суурилах ёстой.Бодлого, зорилго, төлөвлөгөө, төлөвлөлт хамаа байхгүй тухайн үед зардлаа яаж санхүүжүүлэх вэ,хэдэн дарга нарын тойрогт мөнгө яаж хувиарлах вэ гэдэг байдлаар төсөв оруулж ирдэг. Хууль батлаад өгсөн байхад, хуулийн дагуу төсөв оруулж ирдэггүй. Яагаад ийм асуудал гараад байна вэ?
2021-12-22
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.12.16\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ: "Хуулийн төсөл сайн боловсруулсан байна. Ажлын хэсэг сайн ажиллажээ. Хууль батлагдсанаар Үндсэн хуульд заасан Монгол Улсын төрийн эрх барих дээд байгуулага УИХ хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хэрэгжүүлж ажиллах нөхцөл бүрдэнэ. 1. Энэ илрээгүй олон арван жил сунжирч буй хэргийг нэг талд нь гаргах. төрийн өндөр дээд албан тушаалтан, Шулуун хэлэхэд Ерөнхий сайд нарын, нийтийн эрх ашгийг хохироосон нөхдүүд гадаадаас ирэхгүй байгаа зарим нөхдүүдийн асуудал дэлхий даяар дэлгэгдсэн байж байна. Хэрвээ хүний нэр төрд халдсан бол хариуцлага хүлээх ёстой. Энэ хэрэг дээр ажиллаж байгаа хуулийн байгууллага татан буугдах ёстой гэж хувьдаа бодож байна. Энэ мэт асуудлууд Монголд орж ирээд шүүх байгууллагад шилжээд таг хаагдсан байгаа. Үүнийг яах вэ? Ард нь олон асуудал ч бий. Иргэд ч хэлж байна. Олон хээл хахуультай холбоотой, олон тэрбумын хэрэг яригддаг ч эргээд намждаг. Ж.Сүхбаатар гишүүний хэлсэнчлэн иймэрхүү асуудлыг хянан шалгах хууль батлагдаад, түр хороо байгуулагдаад холбогдох баримтаар нь тодорхой гаргана. Үнэн худал гэдгийг тогтоож, улс төрийн зорилгоор гүтгэсэн бол хар цагаанаар нь ялгаад гаргадаг байх ёстой. Энэ чиглэлээр хуульд ямар заалт орж байгаа вэ? 2. УИХ-ын гишүүдийн хариуцлага хамгийн чухал. Тиймээс манай байнгын хорооноос энэ асуудлыг тавьдаг. Мөн УИХ-ын гишүүний Ёс зүйн дүрмийн асуудал нэлээн эрчимтэй явж байгаад талархаж байгаа." Түүний асуултанд УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар хариуллаа.
2021-12-16