УИХ-ын чуулганы /2022,05,26/-ны өдрийн ээлжит хуралдаанаар Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас малын хөлийн татварт өөрчлөлт оруулахаар асуудал оруулж байна. Газар тариалангийн бүс нутгийн малын хөлийн татварыг нэмэгдүүлье гэж. Газар тариалангийн бүс нутагт ажиллаж байхад тариаланчид хэлдэг. Бид нарын авах ёстой ургацын 20-30 заримдаа тал хувийг малаараа тахлуулчихаад хариуцлага хүлээхгүй байна гэдэг. Манай улстөрчид энэ хуулийг дэмжихгүй гэж байна. Эцсийн дүнд татвар байгаа дор төр байна. Зохистой татвар байх ёстой. Халамж болохоор хоёр гараа өргөөд дэмждэг хэрнээ татварыг дэмжихгүй гэдэг. Энэ улс орон татвараараа төсвөө бүрдүүлж чадахаа болилоо. Малын хөлийн татварыг үндсэн хуулийн дагуу орон нутаг, засаг захиргааны хуулийн нэгж бүрэн эрхийнхээ дагуу татвараа тогтоох боломжтой болсон. Харин дээд биш, доод хязгаарыг төрөөс нийтэд тавих хэрэгтэй гэж бодож байна.
2022-05-26
УИХ-ын чуулганы /2022,05,26/-ны өдрийн ээлжит хуралдаанаар Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн С.Чинзориг: Малын хөлийн татварын тухай хуулинд өөрчлөлт оруулах, ялангуяа газар тариалангийн бүс нутагт мал маллаж амьдарч байгаа малчдаас авах малын хөлийн татварыг 0-10,000 мянган төгрөгний хооронд тогтоох хуулийн өөрчлөлт орж байна. Би үүнийг зөв, оновчтой зохицуулалт гэж үзэхгүй байна. Хуулиар дээд доод интервалыг тогтоож өгч байгаа. Одоо 0-2000 мянгөн төгрөгний хооронд тогтоо гэсэн хуулийн хэрэгжилт хэр байгаа вэ? Тухайлбал, улсын дунджаар хэдэн төгрөгний малын хөлийн татвар авч байгаа юм бэ? Газар тариалангийн бүс нутагт малын хөлийн татварыг 0-10,000 мянган төгрөгөөр тогтоосон нь үр дүнтэй зохицуулалт болж чадахгүй гэж үзэж байгаа юм. Эцсийн тогтоох эрх нь сумын иргэдийн хуралд байдаг. Үүнийг тогтоох уу үгүй юу гэдэг асуудалтай. Бодит ажил болж үр дүн гарах уу гэдэг эргэлзээтэй. Татвар нэмэхийн зэрэгцээ газар тариалангийн үйлдвэрлэлд хохирол учруулж байгаа мал аж, ахуйгаа яаж дэмжих юм бэ. Тухайлбал, тэр бүс нутгийн малчдын татварыг нэмэхэд үйлдвэрийг яаж сайжруулах юм. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын чуулганы /2022,05,26/-ны өдрийн ээлжит хуралдаанаар Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг: Монгол улсад тогтвортойгоор өсөж байгаа баялаг бол мал сүрэг. 2020 онд малын тоо толгойн албан татварын хуулийг баталсан. Энэ хоёр жилийн хугацаанд хуулийн хэрэгжилт бүс нутгаас хамаараад харилцан адилгүй байна. Хуулийн хэрэгжилттэй холбоотой малчид саналаа хэлдэг. Өнөөдөр хуулийн өөрчлөлтөөр газар тариалангийн бүс нутгийг авч үлдэх, хамгаалах, хүн амын хүнсний хэрэгцээг бодлогоор хөгжүүлэх гээд нэг талаас нөгөө бодлогоо үгүйсгэж байгаа юм шиг өөрчлөлтүүдийг хийж байна. Говийн бүсэд яах юм бэ гэж малчид маань их асуусан. Бүс нутгаас хамаарч ямар бодлого барих юм. Хоёрдугаарт тусгай хамгаалалтад авах ёстой газар нутгууд бий. Энд мал ахуй эрхлэх арга хэмжээг бодлогын хэмжээнд яаж авч хэрэгжүүлэх вэ? Орж ирж байгаа өөрчлөлттэй холбоотой дээд хэмжээгээр тогтоож өгчээ. Тэгвэл доод хэмжээг нь тусгаж өгөх нь зүйтэй юм биш үү. Энэ зөрүүн дээр ямар бодлого байгааг тодруулъя. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын чуулганы /2022,05,26/-ны өдрийн ээлжит хуралдаанаар Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: Монгол улсын мал, бэлчээрийн даац 2 дахин их болсон гэж байна. Үүнээс болж аймаг, сум, баг хооронд малчдын дунд хэрүүл тэмцэл болж байна. Тариалангийн бүсэд байгаа энэ олон малаа хаашаа явуулах вэ. Иймд яам мах, арьсны үнийн өсгөх талаар ямар ажил хийх гэж байна вэ. Цаашдаа малаа цөөлье гэвэл эрчимжсэн малаа өсгөх ёстой. Тариаланчид том газарт хашаа хатгаад бага газар тариалан эрхэлдэг. Малаас болж ургац алдаагүй, харин цаг уурын нөхцөлөөс шалтгаалж байгаа. Иймд үүлэнд нөлөөлөх сумны асуудал, мөн хашаажуулах, малчин, тариаланч хоёрын хариуцлагын нэмэгдүүлж өгөх хэрэгтэй. Дэмжихэд хэцүү хуулийн төсөл орж ирж байна. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын чуулганы /2022,05,26/-ны өдрийн ээлжит хуралдаанаар Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Манай нийслэлийн БЗД малын хөлийн татвар хэрэгжих үү. Энэ дүүрэгт "Шинэ хөдөө" төсөл хэрэгжүүлнэ гээд 800 сая төгрөг төсөвлөгдсөн. Энэ төсвөөр юу хийх вэ. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.