УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.06.16\ нэгдсэн хуралдаанаар “Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, заагийг шинэчлэн тогтоож, зарим орчныг олон нийтэд нээлттэй болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Цагаа олсон чухал тогтоол байна. Бусад оронд парламентын ордон иргэддээ нээлттэй байдаг. Манайх улам л хаагаад байна. Цаашдаа энэ садыг яах гэж байна вэ. Миний хувь төрийн ордны хойд садыг нээлттэй байлгах талаар бичиг хүргүүлж байсан. Энэ тогтоолоор цэцэрлэг нээгдэх үү. Бас хувцаслалтын асуудлыг шийдэх талаар яригдаж байгаа, энэ хэзээ шийдэгдэх вэ. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
2022-06-16
УИХ-ын НББХ-ны /2022,06,15/ны өдрийн хуралдаанаар Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, заагийг шинэчлэн тогтоож, зарим орчныг олон нийтэд нээлттэй болгох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Сүүлийн жилүүдэд жагсаал цуглаан хийж байгаа хүмүүсийн давтамж нэмэгдэхийн хэрээр Үндсэн хуулийн бус замаар засгийн эрхийг авах гэдэг уриалга, лоозон руу хандуулж хууль сахиулагчдын эрх чөлөөнд ханддаг тоо нэмэгдэж байна. Хамгийн сүүлд 4 сард болсон жагсаалын үеэр цагдаа нарын биед халдсан тохиолдол гарч, нэг цагдаагийн нүд харахгүй болсон, эзэн холбогч тодорхойгүй. Харин төрийн ордны хойд саданд иргэд чөлөөтэй орох юм байна. Гэхдээ нэг мөсөн хашаагүй болгоод хашааг нааш нь татаад хамгаалалтаа хэвээр болговол ямар вэ. Сүүлийн хоёр жилд цагдаа нарыг иргэндээ ээлгүй мэт мэдээлэл байнга явуулж байна. Төрийн ордны зүүн талын хаалгыг нураах гэж оролдсон халдлага гарсан.
2022-06-15
УИХ-ын НББХ-ны хуралдаанаар Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, заагийг шинэчлэн тогтоож, зарим орчныг олон нийтэд нээлттэй болгох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Төрийн ордны хойд талын цэцэрлэг иргэдэд нээлттэй болох юм байна. Зарим асуудлыг журмаар зохицуулж болох юм байна. УИХ-ын үйл ажиллагаатай танилцах, гишүүдтэй уулзах хүмүүсийг энгийн хувцастай орохыг зөвшөөрсөн байна. Энэ зөв. Харин төрийн ордонд үйл ажиллагаа явуулж байгаа албан хаагчдын хувьд дотоод хувцаслалтаа анхаарах ёстой. Энэ хүмүүс төрийн нэрийн өмнөөс гэсэн гуншинтай явдаг учраас хувцаслалтын соёл дээр анхаарах хэрэгтэй. Энэ бол төр болон иргэдээ хүндэлж байгаа нэг хэлбэр.