2013.11.21

Эрдэс баялгийн бодлогыг 2025 он хүртэл тодорхойлжээ

Ийгл телевизийн “Халуун сэдэв” тоймчийн хөтөлбөр “Эрдэс баялгийн бодлого ба бичил уурхай” сэдвийн хүрээнд хүрлээ.

Тоймч: УИХ дээр орж ирсэн эрдэс баялгийн бодлого бол 2025 он хүртэл уул уурхайн салбар дахь төрийн бодлогыг маш тогтвортой болгох юм. Ажлын хэсэг Засгийн газраас өргөн барьсан төсөл дээр ажиллах УИХ-ын ажлын хэсэг гарсан. Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа ахалж ажиллаж байгаа. Түүнтэй уулзаж бодлогын бичиг баримт 2025 он хүртэл ямар үзэл баримтлал, гол агуулгаар явахыг тодрууллаа.

УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч С.Одонтуяа: Бид бодлогоо 2025 он хүртэл тодорхойлж байгаа. 2025 он хүртэл уул уурхайн салбартаа төр анхаарсан шиг анхааръя. Бодлогоо тодорхой болгож, энэ салбараа дотоодод биш дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвартай салбар болгоё.

Хувийн аж ахуй, хувийн хөрөнгө оруулалтыг түлхүү дэмжье.

Өөрөөр хэлбэл энэ нь тэргүүлэх салбар болж ирж байгаа. Энд ямар хүмүүс үйл ажиллагаа явуулах вэ гэхээр төр үйл ажиллагаа явуулж дийлэхгүй. Чадавхи нь болохгүй. Тэгэхээр орчин үеийн техник технологи дэвшилд суурилсан хувийн аж ахуй, хувийн хөрөнгө оруулалтыг түлхүү дэмжье.

Харин төр бизнест нь оролцоно, хувь авна гэхээсээ илүү хувийн хэвшлийнхнийг дэмжиж, өрсөлдөх чадварыг нь дээшлүүлснээр эдийн засагтаа үр өгөөжийг нь авч, эдийн засгаа олон тулгуурт эдийн засаг болоход уул уурхайн орлогоо ашиглая гэсэн гол бодлогын чиглэл баримталж байгаа гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ

Зөв жишиг 2016.10.10