МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Төрийн дээд одон медалиар шагналаа
2016.12.30
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Төрийн дээд одон медалиар шагналаа

Шинэ оны зааг дээр Баянгол дүүргийн иргэдэд төрийн өндөр дээд одон медаль гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Г.Энхболд, дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, Засаг даргын орлогч Т.Нямцэцэг, Э.Батбилэг, Баянгол дүүргийн ИТХ-ын дэд дарга П.Цэцэгмаа нар ёслолын үйл ажиллагаанд оролцож төрийн дээд одон медаль хүртсэн нийт Баянголчууддаа хүндэтгэл үзүүлсэн юм.

Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонгоор Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны өндөр настан Д.Галсан, 14 дүгээр хорооны иргэн Ц.Дулмаа, Эрдмийн ундраа цогцолбор сургуулийн багш Б.Алтанхишиг, 93 дугаар сургуулийн ахмад багш В.Должин зэрэг 29 хүн энгэрээ мялаалаа. Алтангадас одонгоор Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн эмч Б.Болормаа, 73 дугаар сургуулийн багш Г.Манлайбаатар, 8 дугаар хорооны иргэн Л.Дүүдэй, Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн лам А.Ариунжаргал нарын 61 хүнийг шагнасан юм

Хөдөлмөрийн хүндэт медалиар ЗДТГ-ын харьяа худалдан авах ажиллагааны албаны дарга Ш.Баярмаа, ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Э.Ариунтунгалаг, 14 дүгээр хорооны Засаг дарга Д.Нансалмаа, 164 дүгээр цэцэрлэгийн багш Б.Алтанцэцэг, 19 дүгээр хорооны иргэн Б.Лхагваням, Начин заан ХХК-ийн албаны дарга Ч.Наранцэцэг, зохион байгуулагч П.Отгончимэг нарын 51 хүн, Цэргийн хүндэт медалиар Баянгол дүүргийн Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч Б.Лхагвадорж нар тус тус энгэрээ мялаалаа.

Энэ өдрийн хүндтэй зочдын нэг нь шатаж байгаа айлаас хүний амийг аварсан 16 дугаар хорооны иргэн Хууль сахиулах их сургуулийн оюутан Б.Пүрэв-Очир байлаа. Түүний буянтай үйлсийг үнэлэн Шударга журам медалиар шагнасан юм.

Энэ өдөр нийтдээ 143 иргэн төрийн өндөр дээд одонгоор энгэрээ мялаасан байна.

Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар

ШИНЭ МЭДЭЭ

Зөв жишиг 2016.10.10