![С.Одонтуяа Баянгол дүүргийн Засаг дарга боллоо](https://vip76.mn/media/news/original/2016/11/02/d3fa3910dff48cd2c7ef1895a53d9b49.jpg)
2016.11.02
Орон нутгийн хөгжил
С.Одонтуяа Баянгол дүүргийн Засаг дарга боллоо
Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулиар Баянгол дүүрэгт Ардчилсан нам олонхи болж ялалт байгуулсан билээ.
Орон нутгийн сонгуулийн өмнө Баянгол дүүргийн Ардчилсан намаас мэдэгдэл гаргаж, ялалт байгуулж олонхи болвол УИХ-ын гишүүн асан С.Одонтуяаг Засаг даргаар томилохоо мэдэгдэж байсан. Энэ дагуу өнөөдөр тус дүүргийн АН-ын хорооны дэд дарга, УИХ-ын гишүүн асан С.Одонтуяа Засаг даргын тамга тэмдгээ гардан авлаа.
С.Одонтуяагийн хувьд 2007 оноос хойш БГД-ийн АН-ын дэд даргын албыг хашиж байгаа юм. 2010-2011 онд Эрүүл мэндийн сайдын зөвлөх, 2008-2012 онд НИТХ-ын төлөөлөгч, 2012-2016 онд УИХ-ын гишүүнээр ажилласан билээ.
ШИНЭ МЭДЭЭ
![](https://vip76.mn/media/news/106x106/2017/01/02/2d6c0c1a706c2b9d68e771fe115a8dc4.jpeg)
Төрийн дээд одон медалиар шагналаа
2016.12.30
![](https://vip76.mn/media/news/106x106/2016/10/10/cba92cfc177a9318cd15d84219d4de2f.jpg)
Зөв жишиг
2016.10.10
![](https://vip76.mn/media/news/106x106/2016/06/08/485186f9869354c32de384aad9acde2d.jpg)
Ардчилсан намын лидерүүд Баянголд
2016.06.08
![](https://vip76.mn/media/news/106x106/2016/06/06/70efdf2ec9b086079795c442636b55fb.jpg)
![](https://vip76.mn/media/news/106x106/2016/06/06/8e487a2f3b4cbdac0889b6fdad8668d2.jpg)
УИХ-ын гишүүн С.Одонтуяа ОХУ-д айлчлав
2016.06.06
![](https://vip76.mn/media/news/106x106/2016/06/06/254825bd305313ffb300c124b5964f18.jpg)
Сэтгэл байхад шийдэл олддог
2016.06.06