Дуусдаггүй яриа нэвтрүүлэг
2013.12.02
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Төрөөс уул уурхай, эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого эцсийн хэлэлцүүлэгт орно

25-р телевизийн “Дуусдаггүй яриа” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар “Төрөөс уул уурхай, эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого” гэсэн сэдвээр ярилцах болно.

Энэ бодлогын асуудлаар ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа ажиллаж байгаа юм.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

2006 онд улсын их хурлын тогтоол гаргаж төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг батлуулахаар тогтоол гарсан ч сая хаврын чуулганаар энэ бодлогыг өргөн барьсан. Энэ хувилбар дээр ажлын хэсэг гараад сүүлийн гурван сар ажилласан.

Засгийн газрын оруулж ирсэн хувилбар дээр ажиллахад мэргэжлийн холбоод, иргэний нийгэм хувиараа ашигт малтмал олборлогч иргэд гэх мэт олон талын төлөөллийг хамруулан уулзалт хийж саналаа нэгтгэн анхны хэлэлцүүлгийг хийсэн ирэх долоо хоногт эцсийн хэлэлцүүлэгт орох болно. Анхны хувилбар олон орны бодлогын баримт бичгийг судалсан сайн хувилбар орж ирсэн. Бид нар ажлын хэсэгт ажиллаад бодлогын баримт бичгийг уншихад их ойлгомжтой байх, Төрийн оролцоо ямар байх гэх мэт асуудлыг тодорхой байхад анхаарч өгсөн. Мөн орон нутгийн хөгжлийг дэмжих шинэ бүлэг нэмсэн.

- 2006 онд бодлого боловсруулж байхад гадна талаас төлөөлөгч болж олон санал дэвшүүлж байсан. Өнөөдөр дотор талаас нь УИХ-ын гишүүний үүргээр оролцож байхад яг тухайн үеийн тавьж байсан бодлого сууж өгч чадаж байна уу?

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

Уул уурхайтай холбогдоод миний хувьд найман жил болж байна. Гадна талаас тэмцээд явж байхад амар юм бий. харин дотор нь ороод ирэхээр амар юм алга. Яг гишүүдтэй ярьж байхад тэс хөндлөн буруу, эсрэг ярьж байгаа хүн байх юм. Би бас тэр хүний нүдэнд эсэргүү харагдаж байгаа байх. Энэ утгаараа маргаан мэтгэлцээн их үүсч байна. тэвчээр алдаад явбал баярлах гээд байдаг.

Тэгэхээр таван зүйлийг оруулахаар хичээсэн үүнээс хоёр асуудлыг сайн дурьдаж оруулж өгсөн. Үүнд ажлын хэсгийн ахлагч С.Одонтуяа их үүрэг гүйцэтгэсэн. Нэг санал маань дутуу орсон, хоёр асуудал нь хаягдсан. Мэдээж би энэ бүхнийг оруулахын тулд олон хүнээс зөвлөгөө авч байж оруулсан юм. Бодлого яах гэж байдаг бэ гэхээр зорилгоо зөв тодорхойлох, зарчмаа тодорхойлох, хамгийн гол нь байж болох эрсдэлийг яаж хаах вэ гэдэг дээр тулж ажиллах юм.

Хоёр гол эрсдэл байдгийн нэг нь ард иргэд хаягддаг, цөөхөн хүн баяждаг. Уул уурхайн ярихаар эхлээд байгаль орчин, эсвэл ус, татвар гэх мэт ярьдаг. Хүнээ бид хаячихдагаас асуудал үүсдэг. Тэгэхээр уул уурхайтай холбоотой хүнээ хэрхэн яаж хамгаалах вэ гэдэг асуудлыг хөндөж байгаа. Энэ асуудлаар нэг бүлэг орсон. Үүнээс хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа компани иргэдтэй эхлээд зөвшилцөх ёстой.

Үргэлжлэлийг бичлэгээс...

(2-р хэсэг)

- Газрын баялаг бол төрийн өмч ард түмний баялаг. Сая гарсан бодлогод төрийн өмч гэдэг талаасаа ямар зүйл тусгагдсан бэ?

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Бид өнгөрснөө харлаа л даа. Гэтэл төр үндсэн үүргээ биелүүлж чадаагүй байна. Төрийн үндсэн үүрэг бол бүртгэл зөвшөөрөл олгох, лиценз олгох, байгаль орчноо нөхөн сэргээх гэх мэт асуудалд төр анхаарал тавиагүй байна. Харин төр оролцох ёстой гэдэг хандлагаар бизнес рүү дайран орсноос өнөөдөр төр хамгийн муу менежер гэдгийг  хараад байна.

Хүмүүсийн саналаар төрийн оролцоог тодруулаад бичих санал гаргасан. Бид зарчим дээрээ мөн хэд хэдэн асуудалд төрийн оролцоог тусгаж өгсөн. Энэ заалтад төр бүртгэл, хяналтын ажлаа чадавхижуулах, хайгуул олборлолтын салбарт хувийн хэвшлийг нэмэгдүүлж, төрийн оролцоог хязгаарлахаар зааж өгсөн байгаа. Бид нар төрийн оролцоог бизнесийн салбарт хязгаарласан байгаа. 

ШИНЭ МЭДЭЭ

Зөв жишиг 2016.10.10