2014.06.16
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

С.Одонтуяа: Төсөв нэмэхгүй гэвэл энэ хууль хэрэгжихгүй шүү Сайд аа

УИХ-ын чуулганы хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн дэмжлээ.

Хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж, Хууль зүйн байнгын хороонд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ.

С.Одонтуяагийн асуулт

Хуулийг өргөн барихын өмнө санаачлагчидтай хамтран ажиллаж, эмэгтэй гишүүдийн хамт хэд хэдэн удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулсан.

Х.Тэмүүжин сайдад нэг зүйлийг онцгойлон анхаарах хэрэгтэй гэж хэлье.

Хуулийн танилцуулгад төсөв нэмэхгүй гэж оруулж ирж. Батлагдахгүй гэж санаа зовсон юмуу. Энэ хууль бол батлагдах хууль,төсөв нэмэхгүй гэвэл энэ хууль хэрэгжихгүй шүү. Яагаад гэвэл өмнө нь хуулийн муугаас бус тогтолцоонд асуудал байсан юм.

Өөрөөр хэлбэл гэр бүлийн хүчирхийлэлтэй энэ хэдэн төрийн бус байгууллагууд л тэмцэж ирсэн. Одоо төр нуруундаа авах хэрэгтэй. Тусламж хүссэн, хүчирхийлэлд өртсөн хэдхэн хүндээ тусалж чадахгүй төр гэж өнөөдөр байх ёсгүй. Тиймээс Сайдаа та зоригтой оруулж ир, бид дэмжинэ. Мөн энэ түр байрны асуудлыг хэрхэн шийдэх вэ?

 Ажлын хэсгийн Хариултыг дээрхи бичлэгээс үзэнэ үү

ШИНЭ МЭДЭЭ

Зөв жишиг 2016.10.10