УИХ-ын гишүүн С.Одонтуяа
2015.03.02
Улстөр

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг нэн даруй батлах хэрэгтэй

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн шинэчилсэн найруулгыг Засгийн газар өнгөрсөн оны тавдугаар сарын 28 нд Улсын их хуралд өргөн барьсан хэдий ч өнөөдрийг хүртэл батлагдахгүй байгаа юм. Энэ талаар тус хуулийн ажлын хэсгийн гишүүн С.Одонтуяагаас тодрууллаа

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг нэн яаралтай батлах хэрэгтэй. Энэ маш чухал ач холбогдолтой. Хуулийг хэрэгжүүлэхэд дагалдах төсвүүдийг батлах шаардлагатай учир хууль хуурай байгаад талтай. 

Хүүхдийн байцаагч, нийгмийн асуудал хариуцсан ажилтан төсөв мөнгөгүйгээр гэр бүлийн хүчирхийллийн эсрэг ямар нэгэн сургалт, судалгаа хийж чадахгүй шүү дээ. Өнгөрсөн намрын чуулганы төгсгөлд Гэмт хэргийн тухай хууль, Зөрчлийн тухай хуулийг эргүүлэн татахдаа Гэр бүлийн хүчирхийллийн хуулийг эргүүлэн татсан гэсэн мэдээлэл авсан.

Энэ хуулийн араас нь хөөцөлдөөд үзэхээр олон асуудлууд яригдаж байгаа.  Би хэдийгээр хөдөө томилттой ажиллаж байсан ч өчигдрийн хэргээс болоод сэтгэл зовоод хүрээд ирсэн.

Өнөөдөр энэ талаар ТББ-уудын төлөөлөлтэй уулзаж, Засгийн газарт шаардах бичиг хүргүүлэх гэж байна. 

ШИНЭ МЭДЭЭ

Зөв жишиг 2016.10.10