УИХ-ын гишүүн С.Одонтуяа
2016.05.12
Улстөр

Харин "Нэг даргын нэг том мөнгө" гадагшаа гарахад, эндээс хэд дахин илүү мөнгөн дүн гарч байна

ETV-телевизийн “Асуух эрх”-нэврүүлгийн зочноор УИХ-ын гишүүн С.Одонтуяа оролцлоо.

-Танд оройн мэнд хүргэе? Их ажлын хажуугаар зав гаргаж манай нэвтрүүлэгт оролцсонд баярлалаа. Таны нийтлэлийг уншлаа. Жирийн иргэд Солонгос явж гэр бүлээ тэжээж байхад дарга нар нь гадаад руу мөнгөө зөөдөг байж болох уу? гэсэн санааг гарсан байсан. Энэ сэдвийг та яагаад хөндөх болсон бэ?

Өнөөдөр бид эдийн засгийн хүндрэлтэй цаг үед байна гадаадын хөрөнгө оруулалт буурлаа. Улс орноо хөгжүүлэхэд хамгийн гол хүчин зүйл бол мөнгөний нийлүүлэлт байдаг. Солонгост манай залуус үнэхээр хүнд хүчир хөдөлмөр хийгээд хэдэн доллар гэрлүүгээ явуулдаг олон залуу байна.

Тэд улсынхаа эдийн засагт хувь нэмрээ тодорхой хэмжээнд оруулж байна. Харин нэг даргын нэг том мөнгө гадагшаа гарахад эндээс хэд дахин илүү мөнгөн дүн гарч байна. Тиймээс аливаа хүнийг мөнгөтэй байхыг хориглосонгүй.

Хамгийн гол нь монголдоо авчирвал ямар вэ? Дэлхийн улс гүрнүүд улсаа хөгжүүлэхийн төлөө олон аргуудыг хэрэглэдэг. Тухайлбал ОХУ авилгын эсрэг гадаад данстай байхыг хориглосон. Энэ жирийн иргэдийн бизнесмен биш улс төрийн өндөр албан тушаалтнуудад зориулагдах ёстой.

Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү? 

ШИНЭ МЭДЭЭ

Зөв жишиг 2016.10.10