https 97
Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит үйлдвэрийн газруудын ашигтай хувьчлалыгярих хэрэгтэй
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ
2016.09.12
Улстөр

Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит үйлдвэрийн газруудын ашигтай хувьчлалыгярих хэрэгтэй

УИХ-аар 2016 оны төсвийн тодотголыг баталсан. Засгийн газраас татвар нэмэх санал оруулж ирсэн ч гишүүдийн олонх нь иргэдэд дарамт болно гэж үзээд буцаасан юм. Улсын төсвийн орлого дөрвөн их наядаар тасарсан энэ үед УИХ-ын гишүүд өөр өөрсдийн байр суурийг илэрхийлж байгаа. Харин УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ямар байдлаар орлого бүрдүүлэх санал гаргаж байгаа талаар байр суурийг нь сонслоо.

Төсөв гэдэг нь орлого зарлагын тэнцвэр гэж би хувьдаа ойлгодог. Гэтэл энэ тэнцвэр алдагдсан байна. Үндсэндээ олон улсын жишигт төсвийн зарлага 10-15 хувиас илүү гарвал аюул болдог. Манайд энэ аюулын харанга дэлдсэн гэж ойлгож болно. Тэгэхээр орлогоо нэмэгдүүлэх хэрэгтэй.

Гэхдээ эдийн засаг хүнд байгаа энэ үед татвар нэмэгдүүлж болохгүй гэдэг дүгнэлтийг МАН-ын бүлэг гаргасан. Харин Татвар төлөх боломжтой хүмүүсийн тоо, хөрөнгө оруулалтыг яаж нэмэгдүүлэх, магадгүй үр ашиггүй байгаа төрийн өмчит үйлдвэрийн газруудыг яаж хувьчлах вэ гэдэгт анхаарлаа хандуулах хэрэгтэй байна.

Жишээлбэл, МИАТ, Төрийн банкийг нэрлэж болно. Эдгээрийн үйл ажилЛагааны зарим хэсгийг эсвэл бүхэлд нь хувьчлах асуудлыг хийж чадвал төсвийн орлого нэмэгдэнэ. Энэ зүйлүүдэд л Засгийн газар илүү их анхаарал хандуулах ёстой.

Зарлагыг хэмнэхдээ Европын холбооны орнуудын хямрал, Грекийн байдлаас харахад төсвийн ерөнхийлөн захирагчид өөрсдөөсөө эхлэх ёстой.

Жишээ нь, Солонгос улс ард иргэдээсээ үнэт эдлэлийг нь хураах хэмжээнд хэрэглээний хувьд ард иргэдтэйгээ ойрхон байсан гэдэг. Тэгэхээр өнөөдөр энэ зүйлд ялангуяа 2017 оны нэгдсэн төсөвт анхаарах хэрэгтэй. Энэ талаар би хэд хэдэн саналыг гаргаж байсан.

Тухайлбал, УИХ-ын гишүүд хоорондоо бичиг цаас шидэлцээд байна. Үүнийг хэмнэвэл хэдэн төгрөгийн бичиг хэргийн зардал хасагдах вэ гэдгийг харах ёстой. Хоёрдугаарт, төрийн албан хаагчид, удирдах албан тушаалтнууд бүгд албаны автомашинтай байна.

Түүнийгээ цөөлж, нэг албан байгууллага 10 машинтай болж гарын үсгээр хоорондоо сольж унадаг байвал хэдэн жолоочийн цалин хангамж, мөн машины урсгал болон шатахууны зардал хэмнэгдэх вэ гэдгийг тооцох хэрэгтэй.

Гуравдугаарт, зарим чиг үүрэг нь давхацсан бүтцийг цөөлөх хэрэгтэй байна. Тухайлбал, УИХ-ын Байнгын хороо судалгааны албатай. Мөн Тамгын газар нь өөрөө судалгааны албатай байдаг. Тэгсэн. хэрнээ судалгааны байгууллагуудаар судалгаагаа хийлгэдэг.

Энэ нь энгийн жишээ мөртлөө иймэрхүү орон тооны давхацлыг арилгаж, энэ байдлыг хэчнээн төрийн албан хаагчид хэрэгжүүлж чадвал хэчнээн төгрөгийн зардал хэмнэх вэ гэдгийг нарийвчлан тооцоолооч.

Эдгээрийг хийж чадвал хувийн хэвшил иргэдэд хандаж бүсээ чангал гэж хэлж чадна. Үүнээс гадна би нэг санаачлага гаргаж Хууль зүйн сайдад санал болгосон. Энэ бол сэтгэл зүйтэй холбоотой санал юм.

Жишээ нь, өнөөдөр нийслэлд явж байгаа 10 машины нэг нь тусгай дохио /маяак/-тай болсон байна. Орлого, зарлага гэж ярьж байгаа ийм үед болохгүй имиж. Нийтээрээ дарга улс болох гэсэн хандлага руу явж байгаа нь буруу гэж харж байна.

Үнэхээр гал команд, түргэн тусламж, төрийн гурван өндөрлөг, ЦЕГ-ын дарга маяактай байхыг ойлгож байна. Гэтэл энэ сарын 1-нд хоёр маяактай автомашин хоёулаа журам зөрчиж явж байгаад мөргөлдчих жишээтэй байна.

Энэ мэт зүйл иргэдийн бухимдлыг хүргэж байна. Ийм нийгмийн сэтгэл зүй дээр татвар нэмэх тухай асуудлыг ярих , эсвэл бидэнтэй хамт байж энэ хэмнэлтийг ард түмэн хамт туулаач гэж ярих боломжгүй болчих юм.

ШИНЭ МЭДЭЭ