Эрдэнэтийн талаар хэн, юу хэлэв?
2016.10.27
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Эрдэнэтийн талаар хэн, юу хэлэв?

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар ОХУ-ын “Ростех " корпорацийн мэдэлд байсан уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийн энгийн хувьцааг "Монголын зэс корпораци ” худалдан авсан тухай бстон энэ уйл явцыг шалгах ажлын хэсгийн дугнэлтийг хэлэлцсэн билээ.

Тус хуралд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Худалдаа хөгжлийн банкны гуйцэтгэх захирал О.Орхон нар оролцож УИХ-ын гишүүдийн асуултад хариулсан. Асуулт, хариултын дараа гишүүд байр сууриа хэрхэн илэрхийлснээс хүргэж байна.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:Хууль зөрчөөд,хуйвалдаад авчихсан юмыгхүчингүй болгодог

Үүнийг яаж ч сайхан тайлбарлаад нэмэргүй л дээ. Энэ бол илт хуйвалдаан. Маш эртнээс төлөвлөсөн, алхмуудаа тооцсон, УИХ-аар нь юу хийлгэх үү, Засгийн газар ямар бэлтгэл хангах вэ. Энэ улсууд бас тэр хооронд юу хийх вэ гэдгээ их сайн төлөвлөөд хийгдсэн ажил гэдэг нь харагдаад байгаа юм. Тийм учраас хууль зөрчөөд, хуйвалдаад авчихсан юмыг яадаг юм гэхээр хүчингүй л болгодог л доо. Өөр зам байхгүй. Ч.Сайханбилэгээс яагаад УИХ-аар оруулах ёстой байтал оруулаагүй юм бэ гээд олон хүн асуугаад байна шүү дээ. Хариулт нь нэгдүгээрт, цаг хугацааны хайчинд орсон.

Гурван улсын Ерөнхийлөгчийн уулзалтаас өмнө шийдэх хэрэгтэй байсан. Хоёрдугаарт, улстөржих гээд байсан. Гуравдугаарт, УИХ-ын гишүүдийн бүрэлдэхүүн яг энэ том асуудлыг шийдэхэд бэлэн биш байгаа, цаашдаа ч ийм бэлэн биш байна гэдэг нь харагдсан. Иймээс хэдийгээр УИХ-аар оруулах ёстой ч гэсэн оруулахгүйгээр шийдсэнээр би зөв юм хийсэн гээд яриад байна. Хууль байх хамаагүй гэж яриад байна шүү дээ.

Тийм болохоор УИХ- аас ажлын хэсэг гаргах нь зүйтэй. Нам намуудаас төлөөлөл оруулаад тэр ажлын хэсэг нь богино хугацаанд шуурхай ажиллаад, шалгаад УИХ, ард түмэндээ мэдээлэх нь зүйтэй. Хоёрдугаарт, Худалдаа хөгжлийн банк нь авч болно л доо. Бас эднийхийг авч болохгүй гэж ганцааранг нь хаагаад байгаа юм байхгүй. Гэхдээ одоо хуулийн дагуу л явуулчих. УИХ-аараа оруул, тэгээд УИХ нь юу гэж үзэх юм.

Хууль зөрчсөн гэж үзэх юм уу, үгүй юм уу. Хууль зөрчсөн гэж үзэж байгаа бол түүнийг хүчингүй болгох асуудал гарна. Хүчингүй болговол дараагийн асуудлууд гарна. 100 хувь төрдөө авах юм уу, ард түмэндээ хувьцаа босгоод өгөх юм уу. Тодорхой хэсгийг нь гадагш нь энэ хүргээд худалдах юм уу. Үндэсний компаниуддаа нээлттэй зарлаад өгөх юм уу. Үүнийг хуулийнх нь дагуу л явуулах хэрэгтэй.

Тэр Оросын талтай бол яриад байх юм байхгүй шүү дээ. Тэднийх бол саналаа тавих эрхтэй, 49 хувиа худалдах саналыг тавих эрхтэй. Түүнийг нь бол харин 51 хувийн давуу эрхээрээ худалдан авах бас эрхтэй. Гол нь тэрийг нь л хийлгээгүй байхгүй юу. Тийм учраас оросуудтай яриад байх юм байхгүй. Энэ бол цэвэр дотроо ярих, монголчууд хоорондоо ярьж шийдэх ийм л асуудал гэж үзэж байгаа. Айхтар заалт байгаад байна л даа. Орхон захирал хэлээд байна.

Хэрвээ Худалдаа хөгжлийн банкийг тойрсон энэ улсуудаас өөр жишээ нь Монголын төр авчих юм бол дахиад 100 сая ам.долларын торгууль төлүүлнө гэж Оросьга талтай тохирсон гээд байна шүү дээ. Гуравдахь этгээд гэдэгт Монголын төр бас орж байгаа юм. Тэгэхээр зөвхөн Худалдаа хөгжлийн банк тойрсон улсууд авах ёстой шүү. Өөр субьектэд шилжүүлэх юм бол 100 сая ам.долларын торгууль төлнө гэсэн юм хийлгээд авчихсан сууж байгаа нь хамгийн ноцтой байна.

Тийм учраас яаралтай ажлын хэсгээ гаргаад шуурхай ажиллаад дүгнэлтээ гарга. Үндсэн хуулиас эхлээд хэд хэдэн хууль зөрчсөн байна шүү дээ. Хэрвээ тийм байгаа бол үүнийг хүчингүй болгох тухай л ярих ёстой. Шуудхан хэлэхэд тийм байна. Засгийн газар УИХ-д тушаачихаад байна гээд байна шүү дээ. Тиймээс нэгэнт УИХ-ын мэдэлд тавчихаж байгаа юм бол одоо УИХ шуурхай ажиллах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Л.Оюун-эрдэнэ: Нууцлаад байгаа зүйлсийг бүгдийг нь олон нийтэд ил болгох ёстой

Хадгаламжийн 98 хувийг хоёрхон хувь нь эзэмщдэг ийм нийгэм бий болсон нь үнэн. Үүнээс чинь болоод өнөөдөр баян, ядуугийн ялгаа хэрээс хэтэрч Монгол төрийн дээр компанийн эрх ашиг гарсан нь нууц биш. Урд нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонсоод арай ч ийм болоогүй гэж итгэж явсан. Энэ гурван сарын хугацаанд Их хуралд суугаад үнэхээр ийм болчихсон юм байна гэдэгт ямар ч эргэлзэх зүйлгүй итгэж байна.

Өнөөдөр хэд хэдэн зүйл маш тодорхой байна. Ер нь арилжааны банк гэдэг байгууллага олон улсад ийм төсөл байгуулаад, ажилтан нь компани байгуулаад ийм хэмжээний их дүнтэй зээл өгөөд Монгол Улсын зүрх болсон ийм стратегийн орд газруудыг худалдаад авчихаж ер нь болдог юм уу. Цаашдаа яаж хувийн аж ахуйн нэгжүүд хуулийн өмнө тэгш эрхтэйгээр өрсөлдөх бизнесийн эдийн засгийн орчин бүрдэх юм. Аж ахуйн нэгжүүд зарим нь 17 хувийн хүүтэй явдаг.

Гэтэл Засгийн газраас бонд аваад тэр мөнгөөр нь санхүүжилт хийгээд явах юм бол яаж эвд чинь монополийн эсрэг хууль энэ бүх зүйлүүд хэрэгжих юм. Яаж ийм банкгай бусад аж ахуйн нэгж өрсөлдөх юм. Ер нь цаашид арилжааны банктай энгийн аж ахуйн нэгж өрсөлдөх юм бэ. Энэ зүйл бииш маш ноцтой болж байгаа.

Хоёр дахь зүйл, Монгол Улсын Засгийн газар ОХУ-ын Засгийн газартай тохирч чадахгүй байхад бүхэл бүтэн Монгол Улсыг нэг банк төлөөлөөд хэлэлцээр хийгээд ирдэг болчихсон юм байна. Сая Орхон захирлын үгнээс маш ноцтой зүйл сонсогдож байна шүү дээ. Хуцалдаа хөгжил гэж ярихаа больё гэж байна. Тэгвэл та яагаад эвд байгаа юм.

Тэгвэл та бүхний байгуулсан энэ охин компани чинь магадгүй хэдэн сарын дараа өөр газрын компанид худалдчихвал та “Үүнд Худалдаа хөгжил хамаагүй тэр Монголиан зэс корпораци гээд компани төлөөлөн удирдах зөвлөлийнхөө дөрвөн гишүүнтэй ийм шийдвэр гаргаад 49 хувийг хуцалдчихсан байна лээ” гэж хэлэх эрхзүйн үндэслэл үүсчихнэ шүү дээ. Монгол Улсын төсөв чинь үндсэндээ тавхан их наяд төгрөг.

Үүний чинь бараг хоёр их наядыг, нийт эдийн засгийн бараг гуравны нэгийг бүрдүүлж байгаа үйлдвэрийг ийм байдлаар өгчихөөр чинь Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдал гэдэг юм чинь босч ирэхгүй юү. Ялангуяа энэ том хоёр гүрний дунд байгаа жижигхэн Монгол Улсын хувьд. Үүн дээр яагаад та “томроод” байгаа юм. Би та нарт хэлсэн шүү дээ.

Тэр Б.Болор сайд чинь үүрэг өгөө биз дээ гэсэн юм яриад суугаад байх юм. Анх үүнийг би нэг их сонирхохгүй байсан юм. Маш их хэмжээний дайралт Ц.Нямдорж гэдэг хүн рүү чишэсэн л дээ. Ямар их мөнгөтэй юм бэ. Та бүх хэвлэл мэдээллийн байгууллагатай хаалтын гэрээ хийсэн байна лээ.

Цаашид ингэж явж болох юм уу. Энэ зүйл дээр маш олон эргэлзэх асуудал байна. Би Ч.Сайханбилэг сайдаас өөр хариулт хүлээж байсан л даа. Энэ хүн гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд би түүхэнд үлдэх гээд Монгол Улсын Үндсэн хуулийг зөрччихсөн гэж хэлж байна шүү дээ. Тэгээд цаашаа бид хуульгүй явах юм уу. Хэн дуртай субьект нь, хэн дуртай хүнтэйгээ хэлцэл хийгээд явах юм уу.

Ялангуяа эмзэг баялагтай, батлан хамгаалах салбар нь тааруу ийм орон ингэж явах юм уу. Өнөөдөр Монгол Улс парламентийн засаглалтай шүү. Бид хаант эсвэл Ерөнхийлөгчийн засаглалтай биш. Монгол Улсыг эрх зүйт төр удирддаг гэдэгт итгэдэг шүү дээ. Үүнийг л ардчилал гээд яриад байдаг. Үүнийг л Ардчилсан нам байнга ярьсаар ирсэн. Би одоо баярлаж байна. Хэрвээ цаашдаа ингээд явсан биш энэ ер нь юу болох байсан бол.

Одоо үүн дээр яаралтай УИХ цэг тавиад хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтэд энэ бүх протокол, нууцлаад байгаа юмнуудаа ил тод болгох хэрэгтэй. Маш ойлгомжтой луйвар байна шүү дээ. Энэ компанийн чинь эх үүсвэрийг нь шалгах гэхээр тэр Ил тод байдлын тухай хууль гэж та бүхний гаргасан хуулиас чинь болоод боломжгүй болчихсон гэж яриад, ажлын хэсэг хариулаад байгаа шүү дээ.

ШИНЭ МЭДЭЭ