МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ж.Бат-Эрдэнийн ажлын хэсэгт "оюутан зөвлөх" болж ажиллах боломжтой
2017.06.02
Улстөр

Ж.Бат-Эрдэнийн ажлын хэсэгт "оюутан зөвлөх" болж ажиллах боломжтой

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Булган аймгийн нийт оюутан залуусаа дэмжин “УИХ-ын гишүүний “Оюутан зөвлөх” хөтөлбөрийг зарлалаа. Тус хөтөлбөр нь оюутан залуусын мэдлэг чадварыг нээн илрүүлэх, хөгжүүлэх, бүтээлч үйл ажиллагааг төлөвшүүлэхийн зэрэгцээ нийгэм, улс төрийн оролцоог хангаж, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм.

Хөтөлбөрт Булган аймгийн харьяат их, дээд сургуулиудын өдрийн ангийн бакалаврын түвшний оюутнууд оролцох юм. Харин шалгарсан оролцогч УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн ажлын албатай хамтран, өөрийн санаа оноогоо хуваалцах, төрийн бодлого, үйл ажиллагаатай танилцаж, дадлага туршлага хуримтлуулах боломжтой юм. "Оюутан зөвлөх" 10 сарын 1 хүртэл ажиллах бөгөөд 10 сараас дараагийн оюутан шалгарах замаар энэхүү хөтөлбөр үргэлжлэх юм.

Эхний шатанд оролцогчид өөрийн танилцуулгын хамт тодорхой сэдвийн хүрээнд эссэ бичиж ирүүлэх бөгөөд эхний шатанд шилдэг 15 оролцогчийг шалгаруулна. Харин хоёрдугаар шатанд шалгарсан 15 оролцогч парламентын загвар хуралдаанд оролцож, нийгэм, улс төрийн мэдлэг болон бусад чадвараараа өрсөлдөх юм.

Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ "оюутан зөвлөх" хөтөлбөрийг шинээр санаачлан оруулж байгаа бөгөөд заавал Булганых гэлтгүй, бусад аймаг, дүүргийн оюутнууд ч мөн уралдаанд оролцох боломжтой аж.

ШИНЭ МЭДЭЭ