https 72

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.12.02
Зам, Тээвэр

Ж.Бат-Эрдэнэ: Хууль будлиантай байж болохгүй

УИХ-ын өнөөдрийн /2021.12.02/ нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

Далай ашиглах тухай хуулийн бүтцийг яагаад өөрчлөөд байгаа юм бэ?

У.Хүрэлсүх сайдын үед өргөн барьсан анхны хувилбарт төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх, далайн захиргааны байгууллагын эрх гээд хоёулаа байгаа. Төрийн захиргааны бүрэн эрхээ заагаад өргөжүүлж байгаа болохоос далайн захиргаагаа татан буулгалаа гэсэн үг үсэг алга. Хууль ийм будлиантай явж болохгүй.

Зөвхөн олон улсын конвенцтэй холбоотой асуудлаа төрийн захиргааны байгууллагатай холбож болохгүй. Аж ахуйн нэгж, сургалт, хяналт шалгалттай холбоотой асуудлуудыг хэн хэрэгжүүлж, хариуцах вэ?

2019 оруулж ирсэн Далай ашиглах тухай хуулийн төслийг өөрчилж оруулж ирсэн шалтгаан юу бэ?

Түүний асуултад Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ