https 72

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.11.30
Зам, Тээвэр

Ж.Бат-Эрдэнэ: Монгол Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хяналтыг хийх ёстой

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2021.11.30/-нд боллоо. Хурлаар Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт тавьж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

Хөлөг онгоцны бүртгэлийн үйлчилгээний орлогын 25 хувиас доошгүй хувийг хууль тогтоомжийн хүрээнд далбааны эзэн улсын хяналтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд зориулан захиран зарцуулах гэсэн байна. Гэхдээ Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар Монгол Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хяналтыг хийх ёстой шүү. Тэнд төлөөллөө ажиллуулах юм уу?

Бүс нутгийн болон олон улсын түвшинд далай ашиглахтай холбоотой асуудлыг эрхлэх нэгж нь далайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүтцэд байна гэжээ. Энэ нь ямар нэгжийг хэлж байна аа. Далайн захиргааны шинэ бүтэц бий болгож байна уу?

Далайн тээвэр эрхэлж байгаа газруудад бүртгэлийн салбар байгуулж, төв газартаа Бүртгэлийн алба байгуулах тухай энэ хуульд тусгасан уу?

Аливаа асуудал гарахад ЗТХЯ-тай хамааралтай байх нь зөв үү?

Түүний асуултад Ажлын хэсгийн төлөөлөл хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ