2017.09.15
Орон нутгийн хөгжил
Нэгдсэн нэг системтэй, боловсруулах том үйлдвэрлэл хэрэгтэй байна
Увс аймгийн үйлдвэрлэгчид
"Цацаргана" брэндийг дэлхийд таниулах зорилготой. Гэхдээ бид жимсээ бүрэн гүйцэт боловсруулснаар ажилтанд хүрэх юм" гэж хэлж байна.
Өнөөдрийн байдлаар тус аймагт 470 гаруй өрх, 710 гаруй га талбайд чацаргана тариаллаж, жилдээ 600-800 гаруй тонн цацаргана хурааж авдаг. Үүний 300 гаруй тонныг нь л үйлдвэрийн аргаар боловсруулж, зах зээлд нийлүүлж байгаа аж.
Чацаргана боловсруулж тос, шүүсийг нь ялгаж зах зээлд гаргавал хэдэн дахин илүү ашигтай байдаг талаар орон нутгийн иргэд хэлж байна. Одоогоор чацарганы тос, үрийн тос, шүүс гэх мэт гурав, дөрөвхөн төрлийн бүтээгдэхүүн гаргадаг. Харин бүрэн боловсруулбал 16 төрлийн бүтээгдэхүүн гарах боломжтой байдаг байна.
УИХ-ын гишүүн, "Шинэ хөдөө" төслийг санаачлагч Ж.Бат-Эрдэнэ:
"Том үйлдвэрүүд гэхээс илүү 5 хүртэлх га талбайтай өрхийн үйлдвэрүүд илүү давамгайлсан байна. Эдгээр өрхүүдтэй уулзаж ярилцахаар хамтарсан хоршооллууд байгаа харагдаж байна. Ер нь бол каластр маягаар хөгжүүлэх нь зүйтэй санагдаж байна. Стандартын дагуу бүтээгдэхүүн гаргадаг нэг том үйлдвэртэй, тэр үйлдвэртээ өрхийн аж ахуй эрхлэгчид нь бүтээгдэхүүнээ нийлүүлдэг, харин том үйлдвэр нь гадаад, дотоод зах зээл рүүгээ бүтээгдэхүүнээ гаргадаг, зах зээлээ тэлдэг байх. Ингэж нэгдэж, том систем болж ажиллах шаардлагатай гэж үйлдвэрлэгчид өөрсдөө ч хэлж байна" гэв.
ШИНЭ МЭДЭЭ
Генетикийн нөөцийн тухай хууль батлагдлаа
2021.12.16
Булган аймгийн ЕБС-иудын захиралтай уулзлаа
2021.12.09
Ж.Бат-Эрдэнэ: Хууль будлиантай байж болохгүй
2021.12.02
Ахмадын өргөө ашиглалтад орлоо
2021.11.26