2018.10.02
Зам, Тээвэр
Ж.Бат-Эрдэнэ: Талийгаачийг чөлөөлөх хүсэлтийг би явуулаагүй
Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийг чөлөөлөх хүсэлтийг өчигдөр Засгийн газраас УИХ-д өргөн барьсан. УИХ энэ асуудлыг хэлэлцсэний дараа Ж.Бат-Эрдэнэ сайд албан ёсоор чөлөөлөгдөж, дараагийн сайд томилогдох юм. Энэ талаар Ж.Бат-Эрдэнэ сайдаас зарим зүйлийг тодруулсан юм.
–Зам тээврийн, хөгжлийн дараагийн сайд хэн байх бол?
-Ямар ч гэсэн маш олон ажил төлөвлөсөн байгаа. Түүнийг л гүйцээх хүн хэрэгтэй байна.
-Хэрэв УИХ таныг ажлаа сайн хийсэн гээд чөлөөлөхгүй гэж үзвэл яах вэ?
-Тэрийг би сайн мэдэхгүй байна.
-Талийгаач Т.Гомбосүрэнг ажлаас нь чөлөөлөх хүсэлтийг өмнө нь холбогдох байгууллагуудад өгч байсан гэсэн. Түүнийг солих хүсэлтийг хэн өгч байсан юм бэ?
-Би ажлаас нь чөлөөлөх хүсэлт явуулаагүй. Ер нь бол чөлөөлж, өөрчлөхөөр бол төрийн нарийн бичгийн дарга хүсэлтээ явуулдаг.
-Ар гэрийхэн болон зарим хүмүүс энэ хэргийг албан тушаалын хэрэг байсан гэж хэлсэн?
-Тийм зүйл байхгүй. Төрийн ажил үргэлжилж байсан шүү.
Ш.ОЧ
ШИНЭ МЭДЭЭ
Генетикийн нөөцийн тухай хууль батлагдлаа
2021.12.16
Булган аймгийн ЕБС-иудын захиралтай уулзлаа
2021.12.09
Ж.Бат-Эрдэнэ: Хууль будлиантай байж болохгүй
2021.12.02
Ахмадын өргөө ашиглалтад орлоо
2021.11.26