СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ

"Учралын баяр"-т хамтран ажилласан "Айр Бусан" авиа компанид талархал гардууллаа
2019.05.10
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

"Учралын баяр"-т хамтран ажилласан "Айр Бусан" авиа компанид талархал гардууллаа

УИХ-ын гишүүн Н.Учралын санаачилгаар “Монголын залуу багш нарын холбоо” болон “Эйр Пусан  компанитай хамтран “Учралын баяр” арга хэмжээг 2017 онд анх удаа зохион байгуулсан.

“Учралын баяр” нь олон жил ээж, аавтайгаа уулзаагүй хүүхдүүдийг БНСУ-д очиж тэдэнтэйгээ уулзах боломжийг олгодог бөгөөд 2017 онд Сонгинохайрхан дүүргийн ЕБС-иудаас 10-15 насны 9 хүүхдийг тус улсын Пусан хотод ажиллаж, амьдарч байгаа аав, ээж нартай нь уулзуулсан юм. 

Тус төслийг амжилттай хэрэгжүүлэхэд БНСУ-ын Айр Бусан агаарын тээврийн авиа компани хамтран ажиллаж, ивээн тэтгэж оролцдог. 

Тэгвэл Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тус төслийн үйл ажиллагааг өндрөөр үнэлж Айр бусан ХХК-д талархал гардууллаа. 

Тэрээр 2 орны найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлэхэд идэвх санаачилга гарган ажиллаж байгаад нь талархаж байгаагаа илэрхийлжээ. 

ШИНЭ МЭДЭЭ