СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ

Бусан хотын эмч нар СХД-ийн иргэдэд үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийж байна
2019.08.13
Орон нутгийн хөгжил

Бусан хотын эмч нар СХД-ийн иргэдэд үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийж байна

БНСУ-ын Бусан, Улаанбаатар хотуудын харилцааг хөгжүүлэх, тэр дундаа эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлаар “Айр Бусан” компанийн төлөөллийг УИХ-ын гишүүн Н.Учрал 2016 оны наймдугаар сард хүлээн авч уулзан Хоёр хотын найрамдалт хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр болсон байдаг.

Энэ хүрээнд Улаанбаатар хотын иргэдэд чиглэсэн үнэ төлбөргүй эрүүл мэндийн үзлэгээр дамжуулан тэдний эрүүл мэндийн орчин нөхцлийг сайжруулж амьдралын ая тухыг дээшлүүлэх ажлууд хийгдэж ирсэн юм.  Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Учралын санаачлагаар Пусан эмнэлгийн холбоо, сувилагчдын холбоо, Пусаны Солонгос анагаах ухааны нийгэмлэг, Пусан эмийн холбоо, Бусаны олон улсын хамтын ажиллагааны сан, СХД-ийн засаг даргын тамгын газар хамтран  энэ онд БНСУ-ын Бусан хотоос 53 эмч эмнэлгийн мэргэжилтэн Монгол улсад хүрэлцэн ирж иргэдэд үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийж байна.  УИХ-ын гишүүн Учралын сонгогдсон 18, 19, 23, 27, 29 зэрэг хороодын иргэдэд 2019 оны наймдугаар сарын 12,13-ний өдрүүдэд эрүүл мэндийн үнэгүй үзлэг оношилгоог хийж байна.

БНСУ-ын Бусан хотоос хүрэлцэн ирсэн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд дотор, гэмтэл засал, нүд, хүүхэд, эмэгтэйчүүд, уламжлалт анагаах ухаан гэсэн чиглэлээр иргэдэд эрүүл мэндийн үзлэг оношилгоо хийх юм.

2016 оноос эхлэн БНСУ-ын Бусан хотын эрүүл мэндийн холбоодтой хамтран ажиллаж, Тухайлбал, Улаанбаатар хотын иргэдийг эрүүл мэндийн багц үзлэг, оношилгоонд хамруулах ажлыг зохион байгуулж энэ чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэхэд түлхүү анхаарч байгаа юм.

ШИНЭ МЭДЭЭ