https 169

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ

Сонгинохайрхан дүүргийн зорилтот бүлгийн таван өрхөд өргөө цагаан гэр бэлэглэлээ
2021.05.31
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Сонгинохайрхан дүүргийн зорилтот бүлгийн таван өрхөд өргөө цагаан гэр бэлэглэлээ

УИХ-ын гишүүн Н.Учралын санаачилгаар Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийн зорилтот бүлгийн 5 өрхөд өргөө цагаан гэр бэлэглэлээ. Уг арга хэмжээнд Н.Учрал гишүүний ажлын алба, СХД-ийн Өнөр бүс хариуцсан зөвлөх, ДИТХ-ын төлөөлөгч Д.Баярсайхан, “Сайн Учрал” сангийн Тэргүүн Ч.Сэлэнгэ болон СХД-ийн иргэд оролцлоо.

Н.Учрал гишүүн 5 дахь жилдээ СХД-ийн эмзэг бүлгийн иргэдэд гэр бэлэглэж байгаа бөгөөд энэ хугацаанд  нийт 84 өрхөд гэр бэлэглэжээ.

Энэ үеэр СХД-ийн ИТХ-ын төлөөлөгч Д.Баярсайхан 2021 онд Сонгинохайрхан дүүрэгт хийгдэх бүтээн байгуулалтын ажил болон иргэд, сонгогчид руу чиглэсэн ажлуудын талаар танилцуулж, мэдээлэл өглөө. Нийслэлийн хүн ам олонтой дүүргийн хувьд дэд бүтэц, сургууль, цэцэрлэг, иргэд тав тухтай амьдарч ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэхээр тойргоосоо сонгогдсон гишүүдтэй хамтран ажиллаж, 2021 оны төсөвт тусгагдсан хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг чанартай, хугацаанд нь хийж гүйцэтгэхэд анхаарал, хяналт тавьж ажиллах, 2022 оны Улсын нэгдсэн төсөв, Нийслэл, дүүргийн төсөвт Сонгинохайрхан дүүрэг, тэр дундаа Өнөр бүсэд шаардлагатай бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг тусгуулахаар ажиллаж байна.

Энэ хүрээнд 2022 оны улсын төсөвт Сонгинохайрхан дүүргийн 26 хороонд нийт 16 тэрбум төгрөг төсөвлөгдөж Сангийн яаманд хүргэгдсэн байна. 

ШИНЭ МЭДЭЭ