2019.10.21
Гадаад харилцаа
БХ-ын сайд Н.Энхболд БНХАУ-д айлчилж байна
Батлан хамгаалахын сайд Н.Энхболд БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Вэй Фөнхөгийн урилгаар тус улсад ажлын айлчлал хийж, албан ёсны хоёр талын уулзалт хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний дараагаар хоёр орны сайд нар Монгол Улсад цэрэг техникийн хамтын ажиллагааны хүрээнд тусламж үзүүлэх проткол, хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
Мөн айлчлалын хүрээнд БНХАУ-ын Ухань хотод болж буй Цэргийн спортын 7 дугаар их наадмын нээлтийн ажиллагаанд оролцлоо.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин нээлтийн ажиллагаанд оролцсон гадаадын Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга нарыг хүлээн авч уулзсан.
Батлан хамгаалахын сайд Н.Энхболд айлчлалынхаа хүрээнд мөн Бээжин хотод зохион байгуулагдаж буй Шяншаний Батлан хамгаалах, аюулгүй байдлын форумд оролцож зарим орны сайд нартай уулзалт хийнэ. Батлан хамгаалахын сайдын ажлын айлчлал үргэлжилж байна хэмээн БХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв.
ШИНЭ МЭДЭЭ
УИХ-ын хяналт шалгалтын хуулийг шинэчилнэ
2024.04.05
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийг шинэчилнэ
2024.04.05
УИХ-ын тухай хуулийн төслийг шинэчилнэ
2024.04.05
"ЯРИХ ӨНЦӨГ" - УИХ-ын гишүүн Н.Энхболд
2024.04.04