МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.04.25
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Н.Энхболд: Эрдэмтдийн судалгаа, нээлтийг амьдралд бодитоор хэрэгжүүлж, шийдвэр гаргагчдын түвшинд хүргэх хэрэгтэй.

  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын  төсөл”-ийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

Хуулийн төслийг дэмжиж байна. 2 зүйл дээр л анхаармаар байна. Эрдэмт дээр юм хийлгэж их бага хэмжээгээр хөрөнгө зарцуулчхаад тэрийгээ амьдралд хэрэгжүүлэх тал дээр нь дутагдалтай ажиллаад байгаа. Бага ч гэсэн хөрөнгөөр нэвтрүүлж болох нээлтүүд зөндөө олон хийчихсэн байдаг тэрийг л амьдралд нэвтрүүлээд явбал нэгдүгээрт: Эрдэмтдийн урам сэргэн ээ тэгэхгүй бол зүгээр л зэрэг хамгаалсан нэртэй тэр нь хэрэглэгддэггүй үүнээс болж ШУ-ны салбарын нэр хүнд муугаар нөлөөлөх болов уу гэж бодож байгаа. Мөн Байгалийн ШУ-ны салбар, Хүмүүнлэгийн салбараас бусад нь хүмүүнлэгийн салбар дээр ч гэсэн янз бүрийн зүйлүүд гардаг тэгэхдээ үүнийг шийдвэр гаргагчийн түвшинд хүргэх тал дээр академи бусад байгууллагууд өөрсдөө идэвхтэй ажиллах ёстой. Тэгэхгүй бол хийсэн ажлыг нь шийдвэр гаргах түвшинд мэддэггүй, монгол улсад ийм л хууль тохирох юм байна гэдэг юм уу, энэ асуудлаар ийм шийдвэр гаргавал зөв юм байна өөрийн орны онцлогт тохирсон юм гаргахад шийдвэр гаргаж байгаа хүмүүст хүргэж чаддаггүй тэгэхээр энэ тал дээр яам академик, манай улсад тохирсон зөв судалгааны ажил гарчихлаа гээд зориуд засгийн газар харьяалах агентлаг, сайд нарт хүргэж байх тал дээр ажиллах ёстой тэрнээс биш тэрүүхэн тэндээ үзчихээд орхиод байвал хүний хайран хөдөлмөр, бүтээл хэрэглэгдэхгүй яваад байдаг.

  Хоёрдугаарт манай ШУ-ныхан янз бүрийн шинэ бүтээл гаргачихлаа гээд сонин сонин зүйл яриад байдаг хүмүүст тухай бүрд нь хариулт өгч байх хэрэгтэй байна. Мөнхийн хөдөлмөр бүтээчихсэн юм шиг зарим хүмүүс ярих юм буруу зөрүү хуурамч нийгэмд залуу үед тийм зүйл яриад байгаа зүйл дээр үндэслэлтэй тайлбар хийж байх ёстой шүү гэдгийг ташрамд хэлье.

ШИНЭ МЭДЭЭ